“Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум болно
Глоб Интернэшнл төв, БСШУСЯ, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форумыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгуулна.
Зорилго:
1. "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн хэрэгжилтийн 1-р шатны үр дүнг танилцуулах;
2. Төслийн 1-р шатны зорилтот Архангай, Булган, Хөвсгөл аймагт нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүд болох Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал, Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлж, эцэг эхийн үр дүнтэй оролцооны шинэ хэлбэр Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулсан иргэд, иргэний нийгмийн байгууллагын туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
3. Боловсролын засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах талаар төслийн хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан боловсруулсан зөвлөмжүүдийг танилцуулах;
4. Төслийн 2-р шатны зорилтот Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн БСГ-ын дарга нар, аймаг, сумын ЕБС-ийн захирлуудтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулах.
Форумд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хоёрдугаар шатны зорилтот Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн БСУГ-ын дарга нар, аймаг, сумын 10 ЕБС-ийн захирал, Дэлхийн Банк, бусад олон улсын байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.
Дэлгэрэнгүй хөтөлбөртэй энд дарж танилцана уу.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр