Видео бүтээл хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулалт

Глоб Интернэшнл төв ТББ, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл /GPSA/-ийн санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд Архангай, Булган, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Монгол Улсын боловсролын үйлчилгээг илүү чанартай хүргэхийн тулд төсөв, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, боловсролын салбар дахь иргэдийн оролцоог чадавхжуулахад тус төслийн зорилго оршино.
Гүйцэтгэх ажил
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд боловсролын үйлчилгээний ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах, төслийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, таниулах олон нийтэд ойлголт, мэдлэг өгөх зорилготой 3-5 ширхэг, 7-10 минутын видео бүтээл бэлтгүүлнэ.
Агуулга, зохиол
Сэдэв тус бүрийн ерөнхий агуулга, видео бүтээлийн зохиол, санааг төслөөс бэлтгэж өгнө.
Дүрслэл, дуу хоолой хөгжим
• Видео бүтээл нь дүрслэлийн хувьд видео дүрс, хөдөлгөөнт инфографик, 2D/3D график модель дүрслэл болон эдгээрийн хосолсон дүрслэлтэй байна. Тодруулбал, тухайн сэлвийг харуулах хамгийн оновчтой дүрслэлийн (Хосолмол байж болно) аргыг сонгоно.
• Дуу хоолойны хувьд текстийн агуулгад нийцсэн хэв маягаар унших ба агуулга ойлгогдохуйц, сонсголонтой байх.
• Хөгжмийн хувьд тухайн бүтээлийн агуулга, зохиолд нийцсэн байх.
Бүтээл гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага:
2-оос дээш жил видео бүтээл хийх чиглэлээр ажилласан аж ахуй нэгж байна. Өмнө хийж байсан 2-3 бүтээлийн цахим хоолбоосыг илгээх. Тухайн бүтээл захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг илгээх.
Бүрдүүлэх материал
1. Үнийн санал
2. Уран бүтээлийн багийн товч танилцуулга
3. Өмнө гүйцэтгэж байсан ижил төрлийн уран бүтээлийн жагсаалт
4. Хийсэн бүтээлийн цахим холбоосыг илгээх.
Үнийн санал ирүүлэх
Видео бүтээлийн үнийн санал зохиохдоо 1 бүтээлийг дээд тал нь 10 минутын үргэлжлэлтэй гэж тооцно.
№ |
Бүтээл |
Хэмжих нэгж |
Тоо хэмжээ |
Нэгж үнэ, төгрөг |
Нийт үнэ, төгрөг |
1. |
Видео бүтээл |
Ширхэг |
3 |
|
|
2. |
Видео бүтээл |
Ширхэг |
4 |
|
|
3. |
Видео бүтээл |
Ширхэг |
5 |
|
|
Үнийн санал ирүүлэх хугацаа, хаяг
Сонирхсон этгээд үнийн саналаа бусад материалын хамт zulzaya@globeinter.org.mn хаягаар 2018 он 6-р сарын 11-ний өдрийн 23.00 цагаас өмнө ирүүлнэ үү
Лавлагаа, тодруулга мэдээллийг 324627, 88054340 утсаар төслийн ажилтан Н.Зулзаяад хандан авч болох бөгөөд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.sainsurguuli.mn вэб сайтаас авч болно.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, IV хороо, Дипломат 95 цогцолбор, 1-р орц 09 тоот
Улаанбаатар – 15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102, Монгол улс
Утас: 324627, 324764 Утас/Факс: 324764
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр