Төсөв гэж юу вэ?

2016-06-29

Жирийн иргэдийн буюу татвар төлөгчдийн мөнгийг төр хэрхэн зарцуулж байгааг иргэд зайлшгүй мэдэж байх ёстой. Улсын төсвийн зарцуулалт хэмээх энэ үйл явц хэрхэн үргэлжилдгийг иргэд ухаарснаар түүнийг нягтлах, дүн шинжилгээ хийж сурахад Иргэний нийгмийн байгууллага чухал үүрэгтэй.

Төсөв гэж юу вэ? Энэ нь мөнгө хаанаас ямар эх үүсвэрээс бүрэлдэж байна, орж ирсэн мөнгөний дүн хэд болов, түүнийгээ юу юунд, хэрхэн зарцуулах тухай тойм төлөвлөгөө юм. 

Төсөвт татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулахыг тайлбарласан байдаг. Төсөв нь Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэсэн үг. Аймгийн түвшний шийдвэр гаргагчид болох Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийнхаа иргэдийн хувьд юу чухал болохыг бодож тунгаасны үндсэн дээр төсвийн мөнгийг хэрхэн төлөвлөх ба зарцуулахыг шийдвэрлэдэг. Боловсролын төсөв нь аймаг, орон нутгийн хувьд боловсролын хөгжлийн ямар тэргүүлэх чиглэл байгааг тусгасан толь нь байх ёстой. Түүнчлэн, Засгийн газар улсын төсөвт орлогыг хэрхэн төвлөрүүлэн бүрдүүлж байгааг төсөв харуулдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсөв нь Засгийн газар хэнээс татвар, хураамж авч, хэн гэдэг засаг дарга юунд хөрөнгө мөнгө зарцуулж байгааг харуулдаг.

Ардчилсан нийгэмд сонгогчдын дийлэнх олонхийн хүсэл эрмэлзлийг Засгийн газрын бодлогодоо тусгадаг. Орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагчдын бодлого, шийдвэр нь иргэн таны хүсэн хүлээж буй асуудлыг шийдэхэд хэрхэн уялдаж байгаа эсэх, таны татварт төлсөн мөнгийг тэд юунд зарцуулж байгаад дүн шинжилгээ хийнэ гэдэг нь хариуцлага тооцох чухал арга хэрэгсэл болж өгдөг. Учир нь төсөв дийлэнх олонхийн санаа бодолд нийцсэн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл иргэдийн хүсэл зоригийг удирдагчид хэр зэрэг анхаарч буйг олж мэдэх арга гэсэн үг.

Засгийн газарт өөрийн гэсэн хөрөнгө мөнгө байдаггүй. Бизнесийн компаниудын төлсөн татвар хураамж, хувь хүмүүсийн төлсөн орлогын албан татварыг цуглуулах замаар Засгийн газар хөрөнгө санхүүгээ бүрдүүлдэг.

Төсөв нь иргэдийн олон ургальч үзэл санааны нийлбэр мөн. Олонх иргэд улсын төсөв гэдэг ярвигтай нуршуу, ойлгоход хэцүү баримт бичиг гэж боддог. Харин олон нийтийн эрхэмлэх үнэт зүйлсийн тусгал нь төсөвт тусгалаа олдог гэдгийг ойлгохоос гадна улс төрийн нам бүлэг, хувь хүн буюу жирийн иргэд, засгийн газар, улс төрчдийн хувьд юуг нэн тэргүүнд чухалчлах вэ гэдэг дээр олон янзын санаа бодолтой байдаг учраас улсын төсвийг төлөвлөх, хэлэлцэх үед олон зөрүүтэй санаа бодол үүсч, маргаан хэлэлцүүлэг өрнөдөг. Иймээс, жирийн иргэд төсөв гэж чухам юу болох, өөрсдийн санаа бодлоо хэрхэн нэмэрлэх вэ гэдэг үүднээс төсвийн хэлэлцүүлэгт оролцох нь чухал юм.

Донор байгууллага төслийн хэрэгжилтийн явцыг сайшаав

Дэлхийн банкны төслийн удирдагч Рабиа Али  Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс аймаг, сумын 20 сургуульд хэрэгжүүлж  буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн багийнхантай уулзаж төслийн явцтай танилцав.

Дунд боловсролын салбарт чанарын бодит шинэчлэл хийх хэрэгтэй байна

Бид сургуулийг сургалт явуулдаг байгууллагынх нь хувьд хөгжүүлж сайжруулах талаар бага анхаарал хандуулдаг байдлаас болоод багш нар илүү олон нийтийн шүүмжлэлд өртөх байдал ажиглагддаг. Бас нэг мөрдлөг болгох зүйл нь ямар ч үед боловсролын байгууллагын удирдлагууд суралцагчидаа эн тэргүүнд тавьж ёс зүйтэй шийдвэр гаргах ур чадвар эзэмшсэн байх ёстой болж байна.