Мэдээ

2019/04/19

Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байна

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (2018-2021) төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 62, 63-р цэцэрлэг, 55-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 91, 158-р цэцэрлэг, 74-р сургуулийн хамт олонтой (эцэг эх, сурагчид, багш, ажилтнууд) хамтран ажиллаж байна.

2018/11/19

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагааны үр дүн

Энэхүү танилцуулгаас "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх товч мэдээллийг авах боломжтой. 

2018/11/04

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн сургамж, сайн туршлага хуваалцах чуулган боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн үр дүнгийн чуулганыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Төслийн хамтрагч байгууллагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Сангийн яам, Авлигатай тэмцэх газар ажиллаж байна.

2018/11/02

Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлийн форумд СЭЭБХ-ны сайн туршлагыг танилцууллаа

Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлээс жил бүр зохион байгуулдаг форум энэ жил АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төв байранд 10 сарын 30-аас 11 сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.

2018/10/30

“Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулган боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд 8 аймгийн 28 сумын 31 сургуульд  Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-г байгуулан ажиллаж байна. СЭЭБХ-ны үйл ажиллагааг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд СЭЭБХ-г байгуулан ажиллах зорилгоор Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ)-г байгуулах анхдугаар чуулганыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 

2018/10/11

Булган аймгийн Орхон сумын СЭЭБХ удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгов

Булган аймгийн Орхон суманд 2018 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны үйл явцыг чиглүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Сургагч багшаар “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хөтөлбөрийн ажилтан Т.Амарзаяа, сургагч багш З.Цогтгэрэл нар хамтран ажиллалаа.

2018/10/11

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ-г чадавхжуулах сургалт боллоо

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ-г чадавхжуулах сургалт 2018 оны 10 сарын 1,2-ны өдрүүдэд боллоо. Үйл ажиллагааны чиглүүлэгчээр “Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн Багануур дүүрэг дэх салбарын зохицуулагч Ц.Цогзолмаа, хөтөлбөрийн ажилтан Т.Амарзаяа нар ажиллалаа. 

2018/10/05

Сургууль - Номын өргөө

Сайн туршлага №3

Манай улсын хэмжээнд нийт 742 ерөнхий боловсролын сургууль байдаг. Сургууль бол сурагчдын хувьд эрдэм ном сурах их уурхай. Энэ утгаараа номын сан нь сургуулийн чухал орчин юм. 

2018/10/04

Булган аймгийн хоёр сургуульд СЭЭБХ шинээр байгуулах боллоо

Булган аймгийн ерөнхий боловсролын 3-р сургууль, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулах боллоо. Эдгээр сургуулийн захирал А.Гэрэлтуяа, Н.Янжмаа нар, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл сургууль дээрээ СЭЭБХ байгуулах хүсэлт гаргасны дагуу сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 

2018/09/22

Сайн сургуулиас сайн сум – Тэс

Сайн туршлага №2

Увс аймгийн Тэс сумын сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) нь 2018 оны хавар сургуульдаа Сайн сургуулийг дэмжих аргачлал (ССДА)-ыг хэрэгжүүлж, засаглал, сэтгэл зүй, материаллаг орчны үнэлгээ хийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон байна. 

2018/09/17

Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд зохион байгуулсан “Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны дүн гарлаа.

2018/09/12

Удаан хүлээсэн хөлбөмбөгийн талбай

Сайн туршлага №1

Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийн СЭЭБХ-ны гишүүд сургуулийн гадна орчныг сайжруулахад санхүүгийн дэмжлэг  үзүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг сургуулийн захиралтай хамтран судалжээ. Ингэснээр Мини талбайн төсөл боловсруулан Азийн хөлбөмбөгийн холбоонд илгээсэн нь шалгарчээ. 

2018/06/20

Төсөл хэрэгжүүлэх нэгж үндэсний түвшинд нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд 6 дугаар сарын 14-ний өдөр төслийн байнгын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. 

2018/06/05

Видео бүтээл хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулалт

Глоб Интернэшнл төв ТББ, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл /GPSA/-ийн санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд Архангай, Булган, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зориолго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээг хүргэхэд хувь нэмэр оруулах юм. 

2018/05/30

Сүхбаатар аймгийн СЭЭБХ-ны төлөөллүүд “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" чуулганд оролцлоо

"Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний чуулган 5-р сарын 24,25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдлоо.

2018/05/29

“Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан

Архангай, Булган, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн дунд 2018 оны 5 дугаар сарын 28аас 6 дугаар сарын 22ы өдрийг хүртэл хугацаанд “Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна.

2018/05/15

Баруун-Урт сумын 2-р сургуулийн СЭЭБХ бүх гишүүдийн хурал зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн СЭЭБХ байгуулах үндсэн бүлгийн гишүүд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр СЭЭБХ-ны бүх гишүүдийн хурал зохион байгууллаа.

2018/05/11

Булган аймагт нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоод болон сургуулийн захирлууд 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзлаа. 

2018/04/20

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Сургуулийн эцэг эх, багшийн холбоодтой уулзлаа

“Боловсролын салбар бол бүхний тэргүүнд байх ёстой. Сайн боловсролтой иргэн сайхан нийгмийг бүтээж чадна. Боловсрол гэдэг бол дан ганц багшийн ажил биш. Багш, эцэг эх, захирал, орон нутгийн удирдлагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгаагаараа энэ төсөл ач холбогдолтой”

2018/04/10

Хөвсгөл аймгийн СЭЭБХ орон нутгийн удирдлагуудтай уулзлаа

Сургууль бүрт тулгамдаж буй асуудлыг аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Р.Машбат ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, нэн түрүүнд Цагаан-Уул сумын сургуулийн дотуур байрны дээврийн засвар үйлчилгээ, мөн бусад сургуулийн  өргөтгөл, их засварын ажлыг 2019 оны төсөвт тусган шийдвэрлэхээр чармайн ажиллахаа илэрхийллээ. 

2018/04/10

Улаангом суманд “Харилцан суралцъя” чуулган зохион байгууллаа

Увс аймгийн Улаангом сумын III сургууль, Зүүнговь, Тэс сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны төлөөлөл, сургуулийн захирлууд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөллүүд 2018 оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Харилцан суралцъя” чуулганд оролцлоо.

2018/03/28

Сүхбаатар аймгийн Наран сумын сургуулийн багш, эцэг эхчүүд хамтран ажиллана

Сургуулийн эцэг эх, багшийн холбоог байгуулах үйл явцыг чиглүүлэх сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 13,14-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Наран сумын сургууль дээр зохион байгууллаа. Сургагч багшаар Г.Ганцэцэг, Ч.Лхагвасүрэн нар ажиллан СЭЭБХ байгуулах үйл явц, Сайн сургуулийг дэмжих аргачлалын талаар оролцогчдод мэдлэг ойлголт өглөө.

2018/03/27

Сүхбаатар аймгийн Асгат сумын сургуулийн багш, эцэг эхчүүд сургалтад хамрагдлаа

Б.Наранбадрах багш: "Багш бид эцэг эхчүүдтэйгээ тэр бүр сайн ажиллаж чаддаггүй. Ялангуяа анги даагаагүй багш нар эцэг эхчүүдээс бүр ч хол хөндий байдаг. Энэхүү сургалтын үр дүнд бид хамтран ажиллах боломжтойг ойлголоо. Мөн тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхдээ эцэг эхчүүдтэйгээ, СЭЭБХ-оор дамжуулан шийдэх боломжийг мэдэрлээ"


2018/03/27

Сургуулийн эцэг эх багшийн холбоо байгуулах үйл явц амжилттай хэрэгжиж байна

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуульд хэрэгжиж эхлээд байна. Төслийн хүрээнд тус сургуулийн багш, эцэг эхийн төлөөллүүд “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо”-г сайн дураараа байгуулан ажиллах юм. 

2018/03/26

Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд сургалт зохион байгуулагдлаа

“Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулах үйл явц, Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлэхэд суралцах нь” сэдвийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Чой.Лувсанжавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд сургалт зохион байгууллаа. 

2018/03/15

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Сүхбаатар аймагт хэрэгжиж эхэллээ

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р сургууль, Асгат, Мөнххаан, Наран, Сүхбаатар зорилтот таван сумдад хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан төслийн нэгдсэн уулзалт 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа. 

2018/03/15

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Өвөрхангай аймгийн зорилтот сумдад хэрэгжиж эхэллээ. Уг төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтанд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөллүүд, аймгийн төвийн сургуулиудын захирал, багш, иргэд, төрийн бус байгууллага, аймгийн сургалт судалгааны агентлагийн төлөөлөл болсон нийт 35 хүн оролцлоо.

2017/12/14

Суралцах орчныг сайжруулахад иргэдийг оролцуулж буй сайн туршлагыг бодлогын зөвлөгөөн онцлов

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн баг БСШУСЯ-тай хамтран “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

2017/11/11

“Харилцан суралцъя” баруун бүсийн чуулган Баян-Өлгий аймагт болно

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” баруун бүсийн анхдугаар чуулганыг 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулна.

2017/11/07

СЭЭБХ бичил төсөл хэрэгжүүлэх санхүүгийн боломж бүрдэнэ

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл төвийн менежер Ц.Халиун, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг нар “Дэлхийн түншлэл 2017” форумд оролцож орон нутгийн ЕБС-д Сургуулийн эцэг эх, багшийн холбоо /СЭЭБХ/ байгуулах замаар Монголын боловсролын салбарт эгэх хариуцлагыг дээшлүүлэхээр хийж буй ажлынхаа үр дүнг танилцууллаа.

2017/10/28

Боловсролын салбарт шинэчлэлийн салхи айсуй

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган 2017 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдөр МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн 114 тоот танхимд боллоо.

2017/10/24

“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганы хөтөлбөртэй танилцана уу

2017 оны 10-р сарын 24, 25-ны өдөр Архангай аймагт зохион байгуулж байгаа “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганы дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

2017/10/23

“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган Архангай аймагт болно

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганыг 2017 оны 10-р сарын 24, 25-нд Архангай аймагт зохион байгуулна.

2017/10/16

Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Хөвсгөл аймагт ажиллалаа

Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Maria Florencia 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн явцтай танилцлаа.

2017/10/05

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хамтарч ажиллахаар тохиролцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Maria Florencia, Глоб Интернэшнл төвийн менежер Ц.Халиун, Б.Сарантуяа нарыг  2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд  хүлээн авч уулзлаа.

2017/09/22

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод төслийн хэрэгжилтийн үр дүн, ололт амжилтаас танилцуулав

“Зүүн, өмнөд Азийн улс орнуудын нийгмийн эгэх хариуцлага: туршлага, сургамж, сорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн талаар танилцуулав.

2017/09/14

Донор байгууллага төслийн хэрэгжилтийн явцыг сайшаав

Дэлхийн банкны төслийн удирдагч Рабиа Али Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс аймаг, сумын 20 сургуульд хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн багийнхантай уулзаж төслийн явцтай танилцав.

2017/06/20

СЭЭБХ-ны сонгуульт албан ажилтан, идэвхтэн гишүүд “Эрхэд суурилсан боловсрол” зуны сургалтанд оролцлоо

СЭЭБХ-ны  сонгуульт албан тушаалтан, идэвхтэн гишүүд 2017 оны 6 дугаар сарын 12-16-ны өдөр Монголика амралтын газар зохион байгуулсан  “Эрхэд суурилсан боловсрол” зуны сургалтанд  оролцлоо.

2017/06/20

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт “ЕБС-ийн засаглалд эцэг эхийн оролцоо”-г онцоллоо

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 – 10:00 цагт ННФ-ын хурлын танхимд болсон "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтанд оролцож  “Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

2017/06/05

“Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны тайлан

Азийн сангаас Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын нөхцөл байдлыг илүү тодорхой болгох зорилгоор “Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгаа явуулсан байна.

2017/04/21

Архангай аймгийн АВ телевизийн “Сайн сургуулиас сайхан ирээдүй эхэлнэ” нэвтрүүлэг шилдэг бүтээлээр шалгарлаа

“Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд Архангай аймгийн АВ телевизийн “Сайн сургуулиас сайхан ирээдүй эхэлнэ” нэвтрүүлэг шалгарлаа.

2017/03/28

Баян-Өлгий аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь 2017-2018 онд Баян-Өлгий аймгийн боловсролын салбар, 4-р сургууль, Баяннуур, Буянт, Толбо, Улаанхус сумын сургуулиудад хэрэгжинэ.

2017/03/21

Ховд аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

2017/03/16

Увс аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.

2016/12/13

“Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум болно

Глоб Интернэшнл төв, БСШУСЯ, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй"Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага" бодлогын форумыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгуулна.

2016/11/21

“Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган зорилгоо амжилттай биелүүллээ

Боловсролын салбарт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаарх  чуулганд оролцогчдын боловсруулсан  зөвлөмжийг  боловсролын салбарын бодлого боловсруулагчид, судлаач, эрдэмтэд, төслийн байнгын зөвлөл (БСШУСЯ, СЯ, АТГ)-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

2016/11/17

"Харилцан суралцъя" бүсийн анхдугаар чуулган боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган 2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.

2016/11/16

"Харилцан суралцъя" бүсийн анхдугаар чуулган

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган 2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.

2016/09/21

“Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Монголын Хүйн Радиогийн Холбоо төрийн бус байгууллагаас “Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага эрхлэн гаргав.

2015/11/05

Нийгмийн эгэх хариуцлага ба өөрчлөлтийн онол

Глоб Интернэшнл төв 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол-Японы төвийн 204 тоот танхимд "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн семинар зохион байгуулав.

2015/10/20

Сургуулийн төсвийн гүйцэтгэлийн тухай мэдээлэл эцэг, эхчүүдэд хүрэхгүй байна

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн суурь судалгаанд зорилтот аймаг, сумын 28 сургуулийн захирал, 129 багш, 511 сурагч, 511 эцэг эх хамрагдав.

2015/03/27

Төслийн байнгын зөвлөл байгуулагдлаа

"Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн хүрээнд орон нутгийн болон үндэсний хэмжээнд хамтран ажиллах Төслийн Байнгын Зөвлөл байгуулагдаж 2015 оны 3 дугаар сарын 26-нд "Бишрэлт" зочид буудлын Кристалл танхимд анхны хурлаа хийв.

2014/12/09

Төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Дэлхийн банкнаас Монгол улсын боловсролын чанартай, хариуцлагатай, ил тод үйлчилгээнд хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжүүлэх төслийн баримт бичигт Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос улс болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман нар 2014 оны 12 дугаар 9-ний өдөр гарын үсэг зурлаа.

Мэдлэгийн сан

07/05/2016

Ц@хим мэдээ II улирал, 2016

07/02/2016

Танилцуулга