Сүхбаатар аймгийн Асгат сумын сургуулийн багш, эцэг эхчүүд сургалтад хамрагдлаа
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Сүхбаатар аймгийн Асгат суманд хэрэгжиж эхэллээ. Тус сумын сургуулийн багш, эцэг эхчүүд гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд сургалтад хамрагдаж, нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг сургуульдаа хэрхэн хэрэгжүүлэх талаарх арга зүйд суралцлаа.
Энэ удаагийн сургалт “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулах үйл явц, Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлэхэд суралцах нь” сэдвийн хүрээнд зохиогдсон бөгөөд сургагч багшаар Г.Ганцэцэг, Ч.Лхагвасүрэн нар ажиллалаа. Сургалтын явцад эцэг эхчүүд, багш нар сургуулийн орчныг сайжруулах талаар ямар бодолтой байгаагаа илэрхийлж, өөрсдийн төсөөллийн “Мөрөөдлийн сургууль”-ийг зурсан юм. Сургалтад хамрагдсан ихэнх оролцогч хүүхдэд ээлтэй, суралцаж хөгжих таатай орчин бүхий “Сайн сургууль”-ийг зөвхөн материаллаг орчин, зүйлсээр төсөөлж байсан юм. Харин хоёр өдөр үргэлжилсэн сургалтын дараа тэдний бодол, төсөөлөл өөрчлөгдөж “Сайн сургууль”-ийг бий болгоход сурагч, эцэг эх, багш нарын бүтээлч хамтын оролцоо чухал гэдгийг ойлгож авлаа хэмээн оролцогчид сэтгэгдлээ хуваалцлаа.
Эцэг эхийн төлөөлөл Д.Адъяацэнгэл “Хоёр өдрийн турш багаараа ярилцаж, дасгал ажиллан завгүй суралцлаа. Хүүхдийн талаар ямар нэг асуудал гарахад ангийн багшаас цааш явах боломжгүй зогсдог байв. Одоо бол асуудлыг шийдэхэд хэнд, хэрхэн хандахаа мэдсэндээ сэтгэл хангалуун байна” гэлээ. Сургалтад нийт 10 эцэг эх, 5 багш хамрагдсан бөгөөд Б.Наранбадрах багш сургалтын талаарх сэтгэгдэлдээ: “Багш бид эцэг эхчүүдтэйгээ тэр бүр сайн ажиллаж чаддаггүй. Ялангуяа анги даагаагүй багш нар эцэг эхчүүдээс бүр ч хол хөндий байдаг. Энэхүү сургалтын үр дүнд бид хамтран ажиллах боломжтойг ойлголоо. Мөн тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхдээ эцэг эхчүүдтэйгээ, СЭЭБХ-оор дамжуулан шийдэх боломжийг мэдэрлээ” гэж онцоллоо. Сургалтад хамрагдсан эцэг эх, багш нар сургуулийн сэтгэл зүйн болон засаглалын орчны талаар, багаар ажиллах арга зүйн талаар гүнзгийрүүлэн судлах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Мөн төслийн багийнхан тус сургуулийн захирал М.Урантуяа, нийгмийн ажилтан Э.Алтангэрэл, сургалтын менежер Ц.Нарангэрэл нартай уулзаж, төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Сургуулийн удирдлагын зүгээс уг төслийг хэрэгжүүлэхэд эцэг эх, багш нарын санаачилсан үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр
БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.