"Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөл

Дэлхийн банкны Нийгмийн хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ын санхүүжилтээр 2014-2018 онд хэрэгжүүлэх "Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөл эхэллээ. Төслийг гүйцэтгэгч Глоб Интернэшнл төв нь Америк дахь Ил тод байдлыг дэмжих түншлэлийн сан (PTF), Монголын "Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран ажиллана.

Төсөв: 650,000 ам.доллар

Төслийн хугацаа: 48 сар

Төслийн хөгжлийн зорилго: Монголын баруун болон төвийн бүсийн аймгуудад боловсролын илүү сайн чанартай үйлчилгээ хүргэх төсвийн болон худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог бэхжүүлэхэд оршиж байна.

Тодорхой зорилтууд:
• 2018 он гэхэд төслийн зорилтот 8 аймагт төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй байх түвшин, хариуцлагыг сайжруулна.
• 2018 он гэхэд аймаг, сумын түвшний зорилтот 28 ЕБС-уудад эцэг, эхчүүдийн оролцоог сайжруулснаар сургуулийн гүйцэтгэлийн чанар дээшилснийг оролцогч талуудын сэтгэл ханамжаар үнэлнэ.

Шууд зорилтот бүлэг

• 8 аймгийн 20 сумын нийт 28 сургууль, 3,660 багш, 65,720 сурагч ба тэдний эцэг эх
• 28 сургуулийн Багш- эцэг эхийн Холбоод ба тэдгээрийн гишүүд
• 8 аймаг ба 20 сумын засаг захиргаа



Шууд бус зорилтот бүлэг
• Иргэний нийгмийн байгууллагууд. Доод тал нь иргэний нийгмийн 60 байгууллага
• Олон нийт. Хүн амын 15 орчим хувь, 500,000 хүн

Үр дүн:
● 2018 он гэхэд төслийн зорилтот 8 аймагт төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй байх түвшин, хариуцлага сайжирна
● 2018 он гэхэд 28 дунд сургуулиудад эцэг, эхчүүдийн оролцоог сайжруулснаар сургуулийн гүйцэтгэлийн чанар дээшилснийг оролцогч талуудын сэтгэл ханамжаар үнэлнэ

Төслийн үйл ажиллагаа гурван бүрэлдэхүүн хэсэгтэй

Бүрэлдэхүүн 1: Сургуулийн Эцэг эх, багш нарын холбоод (СЭЭБХ) байгуулах
• Нийгмийн хариуцлагын арга хэрэгсэл болох Сайн сургуулийн үнэлгээ зэрэг арга зүйг ашиглан, 8 аймгийн болон 20 сумын нийт 28 ЕБС-дад үнэлгээ хийж, шийдвэр гаргагчдад зөвлөмж өгөх;
• ЕБС-дын Багш, эцэг, эхийн үндэсний холбоо байгуулах;
• Үйл ажиллагаа, үнэлгээний үр дүнгийн тухай хэвлэл мэдээллээр түгээх.

Бүрэлдэхүүн 2: Боловсролын төсөв, худалдан авах ажиллагаанд мониторинг хийх

• Mониторинг хийх чадавхийг зорилтот 8 аймгийн ИНБ-дад эзэмшүүлэх ба мониторинг хийх;
• Нутгийн радио, аймаг, нийслэлийн сэтгүүлчдэд боловсрол, нийгмийн хариуцлагын чиглэлээр сургалт явуулах;
• Үндэсний хэмжээний бодлогод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах;
• БСШУЯ, Сангийн яам, АТГ, төсөл хэрэгжүүлэгч, түншлэгч, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн төслийн байнгын зөвлөл байгуулж, УИХ-д зөвлөмж хүргүүлэх.

Бүрэлдэхүүн 3: Мэдлэг олгох, суралцахуй

• Улаанбаатар хот болон зорилтот аймгуудын ИНБ-дыг чадавхжуулах, төслийн үр дүнгийн хэрэгжилтийн удирдамж боловсруулах;
• Төслийн цахим хуудас ажиллуулж, иргэдэд мэдээлэл, мэдлэг түгээх;
• Судалгаа, тайлан, туршлагаа үндэсний болон бусад орны байгууллагуудтай хуваалцах

Ховд аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Увс аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.