Сайн сургуулийг дэмжих аргачлал

Сургуулийн хамт олон, эцэг эх, ИНБ, иргэдийн оролцоотой сургуулийнхаа тулгамдсан асуудлыг тодорхойлж, сайн сургууль болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой аргачлал юм.

Сургуулийн эцэг эх, багшийн холбоо

Сургууль, гэр бүлийн харилцааг дэмжих, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллана.

Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах

Зорилтот аймгуудын боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байх түвшин, нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд туслах зорилготой аргачлал юм.

Сайтын тухай

Боловсролын төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээнд хувь нэмэр оруулах зорилготой "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн албан ёсны цахим хуудаст тавтай морилно уу.

Дэлгэрэнгүй

Үйл явдал, шинэ мэдээ

2018/05/15

Баруун-Урт сумын 2-р сургуулийн СЭЭБХ бүх гишүүдийн хурал зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн СЭЭБХ байгуулах үндсэн бүлгийн гишүүд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр СЭЭБХ-ны бүх гишүүдийн хурал зохион байгууллаа.

2018/05/11

Булган аймагт нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоод болон сургуулийн захирлууд 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзлаа. 

2018/04/20

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Сургуулийн эцэг эх, багшийн холбоодтой уулзлаа

“Боловсролын салбар бол бүхний тэргүүнд байх ёстой. Сайн боловсролтой иргэн сайхан нийгмийг бүтээж чадна. Боловсрол гэдэг бол дан ганц багшийн ажил биш. Багш, эцэг эх, захирал, орон нутгийн удирдлагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгаагаараа энэ төсөл ач холбогдолтой”

2018/04/10

Хөвсгөл аймгийн СЭЭБХ орон нутгийн удирдлагуудтай уулзлаа

Сургууль бүрт тулгамдаж буй асуудлыг аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Р.Машбат ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, нэн түрүүнд Цагаан-Уул сумын сургуулийн дотуур байрны дээврийн засвар үйлчилгээ, мөн бусад сургуулийн  өргөтгөл, их засварын ажлыг 2019 оны төсөвт тусган шийдвэрлэхээр чармайн ажиллахаа илэрхийллээ.