Бидний түүх

2017/02/13

Хамтын хүч ямар агуу гэдгийг мэдэрлээ

Архангай аймгийн IV сургуулийн СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонжаргал Би цаашид бүх боломжоо дайчлан ажиллах болно. Цаашид би юу хийж чадах талаар хамтрах болно. Хамтын хүч ямар агуу гэдгийг мэдэрлээ. Та бүхэндээ мэдлэг түгээсэнд баярлалаа.

2017/02/13

Ихэнх эцэг эх, багштай хамтран ажиллаж чаддаггүй, түүнийг дагаад сургуулийн үйл ажиллагааг бүр мэддэггүй

Булган аймгийн 1-р сургуулийн багш Хатанбаатар СЭЭБХ (Сургуулийн эцэг эх, багшийн холбоо)-ны дүрмийг батлахын тулд бид багаар хэрхэн яаж ажиллах, үр дүнг хэлэлцэх, бие биенээ эерэгээр ойлгож нэг хамт олон болж ажиллаж чадлаа.

2017/02/13

Хамтдаа нэгэн баг болон ажиллаж чадахаар боллоо

Архангай аймгийн Өлзийт сумын эцэг эхийн төлөөлөл Баясгалан Бид хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж байгааг, сурч боловсроход юу болохгүй байгааг олж мэдэж, түүнийг засч залруулахын төлөө хамтдаа нэгэн баг болон ажиллаж чадахаар боллоо.

2017/02/13

Сурагчид өөрсдийн амьдарч буй сурч буй орчноо өөрчлөгдөхийг хараад урамшин илүү ихийг хийхийг хүссэн

Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн дотуур байрны багш Э.Анхдолгор Дотуур байрын сурагчдаас байрын хурлын үеэр нөхцөл байдлыг сайжруулах талаар асуулга явуулж тэндээс гарсан асуудлыг цаг тухай бүрд нь засаж янзалсан. Сурагчид өөрсдийн амьдарч буй сурч буй орчноо өөрчлөгдөхийг хараад урамшин илүү ихийг хийхийг хүссэн.

2017/01/13

Эцэг эхчүүдийн хандлагыг өөрчилж ажиллах нь чухал санагдаж байна

Булган аймгийн 1-р сургуулийн үндсэн бүлгийн гишүүн Насанжаргал Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулагдсанаар сургууль болон эцэг эх, сурагчид тулгамдсан аливаа асуудлаа шийдвэрлүүлэхэд маш том гүүр болох болно. Ингэснээр бидний ирээдүй болсон хүүхдүүдэд сурах таатай орчин бүрдэхээс гадна эцэг эх, багш сурагчдын хоорондох сөрөг харилцаа, хандлага өөрчлөгдөх болно гэдгийг мэдсэн.

2017/01/13

Болоогүй, бүтээгүй бүхний төлөө СЭЭБХ-ны хамтын хүчээр Урагшаа!

Булган аймгийн 1-р сургуулийн СЭЭБХ-ны гишүүн Д.Алтантуяа Энэ хоёр өдрийн хуралд суугаад миний аниатай нүд, таглаатай чих минь онгойх шиг л боллоо. Миний өмнө яг одооноос  энэ нар шиг /нар зурсан/ инээмсэглэн угтах ирээдүй хүлээж байна.

2017/01/13

Үнэндээ би ангийн хурлыг хийхдээ бүх сурагчийнхаа сэтгэл дотор нь нуугдаж явдаг бяцхан бодлыг гижигдэж чадаагүй л багш явж...

Булган аймгийн Орхон сум багш миний хувьд нэгэн азтай өдөр азтай үйл явдалд оролцсоноор хүүхэд бүрийн үгийг, хүүхэд бүрийн саналыг, хүүхэд бүрийн оролцоо, шийдвэрийг бүх сурагчдад мэдүүлж хамтарч хийлгүүлэх нь улиг болсон ангийн хурлыг хэрхэн яаж тэднийг оролцуулах гайхалтай арга миний бодлыг өөрчилсөн юм.

2017/01/13

Урьд нь би хүүхдийнхээ төлөө зөвхөн анги даасан багштай л харьцаж болох юм гэж бодож байлаа

Архангай аймгийн Өлзийт сумын эцэг эхийн төлөөлөл Тунгалаг Илэн далангүй, ардчилсан байж орчин үед хүүхдээ зөв, бие даасан хүн болгоход бид бүгдийн /эцэг эх, сургууль, багш, төрийн шат шатны байгууллага/ итгэл сэтгэл хамтын үйл ажиллагаа онцгой хэрэгтэй юм байна гэдгийг сэтгэлийн гүнд шингэтэл мэдэрлээ.

2017/01/13

Сурагчдын дуу хоолой хэрэгтэй байна гэдгийг манай ангийн сурагчид сайн ойлгосон

Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн багш Б.Цэндсүрэн  Багууд 3 асуудлаараа хэлэлцээд  хүүхдүүд бид эрүүл аюулгүй орчинд суралцах (амьдрах) эрхтэй гэсэн үүднээс  хандаж  сургуулийн захиралд захидал бичсэн. Сургуулийн захирал хариу захидал илгээх эсхүл ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй байна. Сурагчдын дуу хоолой хэрэгтэй байна гэдгийг манай ангийн сурагчид сайн ойлгосон.

2016/09/25

Булган аймгийн 1-р сургуулийн эцэг эх, багшийн холбооны анхны ардчилсан сонгууль

Булган аймгийн 1-р Сургуулийн эцэг эх, багшийн холбооны (СЭЭБХ) бүх гишүүдийн анхдугаар хурал 2016 оны 9-р сарын 21-ний өдрийн 15:00-17:00 цагт сургуулийн урлаг зааланд болсон юм. Энэ чухал, түүхэн үйл явдлыг хөндлөнгөөс ажигласан чиглүүлэгчдийн багийнханд бахархалтай, сайхан мэдрэмж төрснөө хуваалцъя.

2016/06/30

Бид түүхээ бичнэ

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийг хэрэгжүүлэхэд оролцогчид "Бидний түүх" тэмдэглэлийн дэвтэр хөтөлнө.

Мэдлэгийн сан

07/05/2016

Ц@хим мэдээ II улирал, 2016

07/02/2016

Танилцуулга