Эцэг эхчүүдийн хандлагыг өөрчилж ажиллах нь чухал санагдаж байна
1. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулагдсанаар сургууль болон эцэг эх, сурагчид тулгамдсан аливаа асуудлаа шийдвэрлүүлэхэд маш том гүүр болох болно. Ингэснээр бидний ирээдүй болсон хүүхдүүдэд сурах таатай орчин бүрдэхээс гадна эцэг эх, багш сурагчдын хоорондох сөрөг харилцаа, хандлага өөрчлөгдөх болно гэдгийг мэдсэн.
2. Энэ үйл ажиллагааны талаар танилцуулж явахад хүмүүс сонирхож нааштай хүлээж авч байгаа нь сайхан санагдсан.
3. Цаашдаа эцэг эхчүүдийн юмыг сөрөг өнцгөөс хардаг хандлагыг өөрчилж ажиллах нь чухал санагдаж байна.
Булган аймгийн 1-р сургуулийн үндсэн бүлгийн гишүүн Насанжаргал
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр