Хамтдаа нэгэн баг болон ажиллаж чадахаар боллоо

2017-02-13
Хэвлэх

Би СЭЭБХ-д элсэн орсон эцэг эхийн төлөөлөл байна. Энэ холбоонд элсэн орсноор маш их зүйлийг мэдэж авлаа. Хүүхдийнхээ болон бусад хүүхдийн төлөө тэдний сурч боловсрох орчин нөхцөл, сайн сайхан, эрүүл аюулгүй орчин, сэтгэл зүйн дарамт шахалтгүй халуун дулаан уур амьсгалд хүүхэд илүү их сурч боловсорч хүмүүждэг гэдгийг мэдэхээс гадна эцэг эх, багш ажилтан, сурагч бүр хамтран ажиллаж байнга суралцан хөгжиж байх юм гэдгийг ойлгосон. Мөн энэ сургалтаас хамтран багаар ажиллах, шийдвэр гаргах, мэдлэг оюунаа тэлэх зэрэг олон зүйлийг мэдэж авлаа.

Бид хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж байгааг, сурч боловсроход юу болохгүй байгааг олж мэдэж, түүнийг засч залруулахын төлөө хамтдаа нэгэн баг болон ажиллаж чадахаар боллоо.

Архангай аймгийн Өлзийт сумын эцэг эхийн төлөөлөл Баясгалан

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.