Сурагчид өөрсдийн амьдарч буй сурч буй орчноо өөрчлөгдөхийг хараад урамшин илүү ихийг хийхийг хүссэн

2017-02-13

Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ уриатай төслийн хэрэгжүүлэгчийн багт орох санал тавихад нь маш их баярласан. Яагаад гэвэл дотуур байрын багш тэр бүр юманд хамрагдаад байдаггүй. Багт ороод сургуулийн орчинд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд өөрийн бодож санадаг бүх дутагдалтай зүйлээ хэлсэн. Тэдгээр асуудлыг ч хамтарч шийдсэн.

Дотуур байрын сурагчдаас байрын хурлын үеэр нөхцөл байдлыг сайжруулах талаар асуулга явуулж тэндээс гарсан асуудлыг цаг тухай бүрд нь засаж янзалсан. Сурагчид өөрсдийн амьдарч буй сурч буй орчноо өөрчлөгдөхийг хараад урамшин илүү ихийг хийхийг хүссэн.

Бидний хийсэн сайн ажил. Сургуулийн орчинд засаж сэлбэх шаардлагатай зүйлсийг олж харан засаж сэлбэсэн.
-    Дотуур байрын 00 цоожгүй, бариулгүй, мод нь маш их зай завсартай байсныг цоож хийн бариул хадаж эр, эм гэсэн тэмдэглэгээ хийж дотор гадна талд нь хулдаас хадан янзалсан.
-    Байрны цахилгааны утас бүгд ил байсныг ундааны сав ашиглан таг хийсэн..
-    Сурагчдын хичээл хийдэг өрөөг зураг зурж  тохижуулсан
-    Хичээл давтлагын өрөөнд ширээ сандал дутмаг байсныг ДЗОУ байгууллагад төсөл бичин 20 ширээ 40 сандалтай болсон
-    Дотуур байрын тасаг бүрийг хаягтай болгосон
-    Сурагчидтай хамтран дотуур байрандаа номын тавиур хийж номын сантай болсон

Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн дотуур байрны багш Э.Анхдолгор


Төсөл хэрэгжүүлэх нэгж үндэсний түвшинд нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд 6 дугаар сарын 14-ний өдөр төслийн байнгын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. 

Видео бүтээл хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулалт

Глоб Интернэшнл төв ТББ, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл /GPSA/-ийн санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд Архангай, Булган, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зориолго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээг хүргэхэд хувь нэмэр оруулах юм.