Бид түүхээ бичнэ
"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа:
- Сургуулийн эцэг эх, багшийн холбооны гишүүн;
- Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал хэрэгжүүлэгч;
- Сайн сургуулийг дэмжих аргачлал хэрэгжүүлэгч;
- Сургуулийн захирал, багш нар, ажилтан;
- Төрийн албан хаагч, бодлого боловсруулагч; эсхүл
- Төслийн нэгжийн гишүүд
"БИДНИЙ ТҮҮХ" дэвтэрт төслийн хугацаанд:
- Тулгарч буй саад бэрхшээл,
- Саад бэрхшээлийг даван туулах оролдлого,
- Өөрсдийн эсвэл бусдын алдаа, үйлдлээс авсан сургамж,
- Иргэдийн оролцоог дэмжих төрийн байгууллагын хандлагын өөрчлөлт,
- Хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон амжилтаа тэмдэглэн улирал тутам төслийн нэгжид илгээнэ.
Ийнхүү зорилтот найман аймаг, 20 сумын 28 сургуульд төсөл хэрэгжүүлэхэд ороцож байгаа эцэг эх, багш, төрийн албан хаагч, иргэд, тэмдэглэл, түүхээ харилцан солилцсоноор бие биенээсээ суралцах боломжтой болно. Төслийн нэгж тэдгээр тэмдэглэлээс шилдэг жишээг сонгон Дэлхийн Банкны гишүүн орнуудад сайн туршлагын түүх болгож түгээх юм.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр