Үнэндээ би ангийн хурлыг хийхдээ бүх сурагчийнхаа сэтгэл дотор нь нуугдаж явдаг бяцхан бодлыг гижигдэж чадаагүй л багш явж...

2017-01-13
Хэвлэх


Үгэнд ордог, онц сурдаг ангийн тэргүүний сурагчид бол намайг хамгийн их ойлгодог, хайртай шавь минь гэж өнөөг хүртэл эндүү бодож байлаа.  Багшид үнэлэгддэг, багшийн тэргүүн эгнээний сурагчид шиг бусад сурагчдыг тийм байлгахыг зорьж явдаг минь миний санааг зовоодог юм.

Үнэндээ би ангийн хурлыг хийхдээ бүх сурагчийнхаа сэтгэлийн үг, чин санааг асууж сэтгэл дотор нь нуугдаж явдаг бяцхан бодлыг гижигдэж чадаагүй л багш явж. Гэтэл миний хувьд нэгэн азтай өдөр азтай үйл явдалд оролцсоноор хүүхэд бүрийн үгийг, хүүхэд бүрийн саналыг, хүүхэд бүрийн оролцоо, шийдвэрийг бүх сурагчдад мэдүүлж хамтарч хийлгүүлэх нь улиг болсон ангийн хуралд хэрхэн, яаж  тэднийг оролцуулах гайхалтай арга миний бодлыг өөрчилсөн юм.

Булган аймгийн Орхон сум багш

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.