Болоогүй, бүтээгүй бүхний төлөө СЭЭБХ-ны хамтын хүчээр Урагшаа!

2017-01-13
Хэвлэх


2016 оны 09-р сарын 21-ний өдөр. Ажилдаа  ирээд байж байтал Баасанжав багш маань “хөөе Алтнаа чи энэ Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны талаар уншиж судлаарай. Чамд их хэрэгтэй шүү!” гэлээ. Брошюрыг уншаад “үнэхээр ийм байдаг бол сайхан аа” гэсэн бодол төрөөд өнгөрлөө. Тэгж байтал 14.00 цагт хуралтай гэсэн зарын дагуу Урлагийн зааланд орж хуралд суув.

Тэгтэл юу болсон гэж санана аа. Миний өмнөх төсөөлөл ор мөргүй арилж, би чинь ингэхэд  эцэг эхийн зөвлөлийг  яаж сонголоо доо гэсэн бодол төрөв.

Энэ уулзалтаас  би гэдэг хүн Дотоод аудитийн гишүүн гэсэн сонгуульт ажилтай боллоо...

2016.09.22-23-нд. Энэ хоёр өдрийн хуралд суугаад миний аниатай нүд, таглаатай чих минь онгойх шиг л боллоо. Миний өмнө яг одооноос  энэ нар шиг /нар зурсан/ инээмсэглэн угтах ирээдүй хүлээж байна. Болоогүй,  бүтээгүй бүхний төлөө СЭЭБХ-ны хамтын хүчээр  Урагшаа!

Булган аймгийн 1-р сургуулийн СЭЭБХ-ны гишүүн Д.Алтантуяа

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.