Урьд нь би хүүхдийнхээ төлөө зөвхөн анги даасан багштай л харьцаж болох юм гэж бодож байлаа

2017-01-13
Хэвлэх

Анх удаа би 2016 оны 9-р сарын 28-нд удирдлагын бүрэлдхүүнд орж хоёр өдрийн семинарт сууж үзлээ. Урьд нь би хүүхдийнхээ төлөө зөвхөн анги даасан багштай л харьцаж болох юм гэж бодож байлаа. Тэгтэл олон нийтийн хүрээнд ороод ирэхээр зөвхөн багш биш сургууль , эцэг эх бүгдээрээ нийлээд хүүхдүүдээ сайн сургаж, цаашид улмаар сайн хүн болгож, сайн сургуульд оруулж мөн сургуулиа нэр хүндтэй болгох /сурч байгаа/ талаар ихийг мэдэж мэдэрч их юм ойлгож авлаа.

Илэн далангүй, ардчилсан байж орчин үед хүүхдээ зөв, бие даасан хүн болгоход бид бүгдийн /эцэг эх, сургууль, багш, төрийн шат шатны байгууллага/ итгэл сэтгэл хамтын үйл ажиллагаа онцгой хэрэгтэй юм байна гэдгийг сэтгэлийн гүнд шингэтэл мэдэрлээ.

Архангай аймгийн Өлзийт сумын эцэг эхийн төлөөлөл Тунгалаг

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.