Сурагчдын дуу хоолой хэрэгтэй байна гэдгийг манай ангийн сурагчид сайн ойлгосон
Бид сургуулиа материаллаг орчин талаас нь илүү их анхаарч хардаг, материаллаг бааз суурь сайтай бол сайн сургууль гэж боддог өрөөсгөл ойлголттой байлаа. Энэ төслийн хүрээнд болсон сургалтанд сууснаар өөрөө болон суралцагч, эцэг эхэд нөлөөлөх нөлөөллийг бий болгох юм байна гэж бодсон.
Даасан ангийнхаа сурагчдын дунд “манай сургууль бидний нүдээр харвал ямар байна вэ?” гэсэн асуудал дэвшүүлж Сайн сургуулийг дэмжих аргачлалаар ажиглалт хийлгэсэн.
Хичээлээс гадуур үйл ажиллагааны цагаар сурагчид ярилцаад 3 багт хуваагдаж ажиглалт хийхэд дараах 3 гол асуудлыг олж харсан байсан.
1. Коридорын гэрэлтүүлэг муу зарим коридорынх бүр асдаггүй
2. Ангийн таазнаас дусаал гоождог
3. Өвөл халаалт муу, анги танхимууд хүйтэн байдаг
Багууд 3 асуудлаараа хэлэлцээд хүүхдүүд бид эрүүл аюулгүй орчинд суралцах (амьдрах) эрхтэй тул сургуулийн захиралд захидал бичсэн. Сургуулийн захирал хариу захидал илгээх эсхүл ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй байна. Сурагчдын дуу хоолой хэрэгтэй байна гэдгийг манай ангийн сурагчид сайн ойлгосон.
Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн багш Б.Цэндсүрэн
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр