Ихэнх эцэг эх, багштай хамтран ажиллаж чаддаггүй, түүнийг дагаад сургуулийн үйл ажиллагааг бүр мэддэггүй

2017-02-13
Хэвлэх

СЭЭБХ (Сургуулийн эцэг эх, багшийн холбоо)-ны дүрмийг батлахын тулд бид багаар хэрхэн яаж ажиллах үр дүнг хэлэлцэх, бие биенээ эерэгээр ойлгож нэг хамт олон болж ажиллаж чадлаа. СЭЭБХ гэж юу вэ гэдгийг бусдад таниулж гишүүн элсүүлэх ажлыг бүгд сайн зохион байгуулсан.

Эцэг эхчүүдэд тулгамдаж буй бэрхшээлүүд маш олон байдаг. Тэдний нийтлэг гаргадаг том алдаа нь хүүхдэдээ цаг зав маш бага гаргаж даатгадаг. Ихэнх эцэг эх, багштай хамтран ажиллаж чаддаггүй, түүнийг дагаад сургуулийн үйл ажиллагааг бүр мэддэггүй байлаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид нэгдмэл байх ёстой.

Булган аймгийн 1-р сургуулийн багш Хатанбаатар

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.