Хамтын хүч ямар агуу гэдгийг мэдэрлээ

2017-02-13
Хэвлэх

2016 оны 9-р сарын 22-нд Сургуулийн эцэг эх, багшийн холбооны зохицуулагчийг сонгох анхны ардчилсан сонгууль нь УИХ-ын сонгууль болсон юм шиг санагдаж их гайхаж байлаа. Бүх гишүүдийн хурлын үйл ажиллагаа маш дэгтэй, эмх цэгцтэй байсанд их гайхаж өөрөө их эмх цэгцтэй сургамжтай үг хэлэхэд хүртэл нэг нэгнийгээ хүндэтгэх их соёлд суралцаж байна. Би цаашид бүх боломжоо дайчлан ажиллах болно. Цаашид би юу хийж чадах талаар хамтрах болно. Хамтын хүч ямар агуу гэдгийг мэдэрлээ. Та бүхэндээ мэдлэг түгээсэнд баярлалаа.


Архангай аймгийн IV сургуулийн СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонжаргал

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.