Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх загвар СЭЭБХ байгуулна


Одоогийн байдлаар Монгол улсад ерөнхий боловсролын сургуулийн түвшинд эцэг эхийн зөвлөл байгуулагдан ажилладаг. Сургууль, гэр хоорондын ойр дотно харилцааг хөхүүлэн дэмжих, хүүхдэдээ халамж, анхаарал тавихад “хүүхэд бүрийн боломжийг бодит хэрэг болгоход” үр нөлөөтэй арга хэрэгсэл нь ЭЭБХ гэдгийг олон улсын түүхэн туршлага харуулж байна. Эцэг эхийн зөвлөл нь дангаараа бус багш нартай хамтран ажиллавал илүү үр дүнтэй, тогтвортой ажилладагийг олон улсын туршлага баталж байна.
СЭЭБХ байгуулахад Монголын боловсролын салбарын хууль, эрх зүйн хангалттай орчин бүрдсэн байна гэж бид үзэж байна. Тухайлбал, Монгол улсын 2014-2024 он хүртэл Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон Боловсролын тухай хуульд боловсролын үйл хэргийг ил тод явуулах, төрийн ивээл, зохицуулалт, олон нийтийн хяналтад байлгах, иргэдийн оролцоог дэмжихээр заасан.
Манай орон боловсролын суурь амжилтыг бататган, цаашид боловсролд ард иргэдийг татан оролцуулснаар манай орны боловсрол ардчилсан чиг хандлагатай ил тод, хариуцлагатай чанартай болно.
Эхний ээлжинд 2016 онд Архангай аймгийн төвийн 4-р сургууль, Өлзийт сумын сургууль, Булган аймгийн төвийн 1-р сургууль, Хөвсгөл аймгийн төвийн Гурван-Эрдэнэ сургууль, Улаан-Уул сумын сургуулиудад Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулахаар бэлтгэж эхэллээ.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд байгуулах 8 аймгийн 28 сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоод нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх загвар СЭЭБХ болно. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл улсын хэмжээнд эдгээр холбоог бодлогоор хангах, арга зүйн болон нөлөөллийн дэмжлэг үзүүлнэ.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр