"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна.
Төсөл тус бүрийн нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р СЭЭБХ
Төслийн нэр: ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН "НОМТОЙ ЦАГ" ХӨТӨЛБӨР
Зорилго: Эцэг эхчүүдэд зориулсан “Номтой цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар сургууль, эцэг эх, багшийн хамтын ажиллагааг сайжруулж, эцэг эхийн зүгээс хүүхдэдээ анхаарал хандуулах цагтай болгоно.
Архангай аймгийн Батцэнгэл сумын СЭЭБХ
Төслийн нэр: "ХҮҮХЭД - ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ӨРГӨӨ" АЖИЛЛУУЛАХ
Зорилго: Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үйл ажиллагааны шинэлэг загварыг турших замаар холбоог хүчирхэгжүүлж, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ.
Архангай аймгийн Өлзийт сумын СЭЭБХ
Төслийн нэр: ЗУРААЧ ЭЦЭГ ЭХ, ХҮҮХЭД
Зорилго: Бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Зургийн дугуйлан”-гийн үйл ажиллагаанд эцэг эхийг татан оролцуулах замаар сурагч, эцэг эхийн хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлнэ.
Булган аймгийн Булган сумын 1-р СЭЭБХ
Төслийн нэр: ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООТ СУРГУУЛЬ
Зорилго: Бага ангийн сурагчдын эцэг эхийг авьяас, чадвараар нь бүлэг болгон сургуулийн үйл ажиллагаа, сургалтын үйл явцад туслуулах замаар сурлагын амжилтыг дээшлүүлнэ.
Булган аймгийн “Эрдмийн өргөө” лаборатори цогцолбор СЭЭБХ
Төслийн нэр: СУРГУУЛИЙН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН
Зорилго: Эцэг эхийг хүүхэдтэйгээ ажиллах арга зүйд сургах, сургалтын хэрэглэгдэхүүн бүтээхэд оролцуулах замаар бага ангийн сурагчдын эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлнэ.
Булган аймгийн Бугат сумын СЭЭБХ
Төслийн нэр: "ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦЪЯ"
Зорилго: Сумын хэмжээнд сургуулиас завсардсан малчин өрхийн хүүхэд, эцэг эхэд туслах, эцэг эхийн оролцооны шинэлэг загвар бий болгоно.
Булган аймгийн Орхон сумын СЭЭБХ
Төслийн нэр: ЭЦЭГ ЭХИЙН ЯВУУЛЫН ЗӨВЛӨХ БАГ
Зорилго: Эцэг эхийн зөвлөх баг байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулж, эцэг эхийн оролцооны шинэ туршлагыг бий болгоно.
Хөвсгөл аймгийн Мөрөн Гурван-Эрдэнэ СЭЭБХ
Төслийн нэр: ЭХ ОРОН - ЭХ ХЭЛ
Зорилго: Сурагчид орон нутгийнхаа түүх, соёл, байгалийн талаар мэдлэгтэй болох ба урлан бүтээх, уран зургаар дамжуулан эх хэлээрээ уншиж бичих чадвараа ахиулна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын СЭЭБХ
Төслийн нэр: "ХАМТДАА СУРАЛЦЪЯ"
Зорилго: Сумын сургуулийн бага ангид суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын амжилтыг сайжруулахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой бий болгосноор сурагчдын хичээл хийх идэвхийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын СЭЭБХ
Төслийн нэр: "ХАМТРАН АЖИЛЛАЯ"
Зорилго: Бага ангийн сурагчдын математикийн хичээлийн амжилтыг эцэг эхийн оролцоотой сайжруулна.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын СЭЭБХ
Төслийн нэр: СПОРТЛОГ ХАМТ ОЛОН
Зорилго: Эцэг эхчүүдэд хүүхдийг багаас нь бие бялдрын зөв хөгжилтэй болгон өсгөж, хүмүүжүүлэхэд тусална.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р СЭЭБХ
Төслийн нэр: "УХААЛАГ БОГЦ"
Зорилго: Ухаалаг богц боловсруулж, эцэг эхэд түгээн бага ангийн сурагчдын математикийн хичээлийн чанарыг дээшлүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын СЭЭБХ
Төслийн нэр: ЭХ ХЭЛ ЭРДМИЙН УУРХАЙ
Зорилго: Сумын бага боловсролын суралцагчдын эх хэлний мэдлэг, чадварыг эцэг эхийн оролцоотой ардын аман зохиолоор дамжуулан хөгжүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ
Төслийн нэр: ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООТОЙ БҮТЭЭЕ
Зорилго: Математикийн хичээлийн чанарыг ахиулахад эцэг эх, багшийн хамтын ажиллагааг сайжруулж, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Толбо сумын СЭЭБХ
Төслийн нэр: ОРОЛЦООД ХӨГЖЬЕ
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын М.Зайсановын нэрэмжит СЭЭБХ
Төслийн нэр: ЭРДЭМ - ЭХ ХЭЛЭЭС ЭХТЭЙ
Зорилго: Зүйр цэцэн үгийг оновчтой хэрэглэх аргыг хөгжүүлж, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн суралцагч, эцэг эх, багш бүрийн зөв ярих, бүтээлч сэтгэлгээ, эх хэлний чадварыг эцэг эхийн оролцоотойгоор хөгжүүлнэ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын СЭЭБХ
Төслийн нэр: ТУВА СЭЭБХ - ТУВА БАХАРХАЛ
Зорилго: Тува түмний уламжлалт ёс заншил, язгуур урлагийг эцэг эхийн оролцоотойгоор судалж, бага ангийн суралцагсдад эх хэл дээр нь ойлгуулж, сурталчилснаар тува үндэстний бахархалтай бие хүн болж төлөвшнө.
Ховд аймгийн Алтай сумын СЭЭБХ
Төслийн нэр: "ХАНАН ДАХЬ ТОГЛООМ"
Зорилго: Бага ангийн сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сонирхлыг татахуйц шинэлэг ханын тоглоомыг эцэг эхийн оролцоотой байгуулж сургуулийн орчныг сайжруулах замаар сурагчдын сурлагын амжилтыг ахиулахад хувь нэмэр оруулна.
Увс аймгийн Улаангом сумын III СЭЭБХ
Төслийн нэр: БҮТЭЭЛЧ ГЭР БҮЛ
Зорилго: Эцэг эх, багшийн хамтарсан “Бүтээлч гэр бүл” багцыг аялуулах замаар эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.
Увс аймгийн Зүүнговь сумын СЭЭБХ
Төслийн нэр: БИД ЧАДНА
Зорилго: Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг хэлбэрийн ажлуудыг санаачлах замаар оролцооны загвар хэрэгжүүлэх
Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр СЭЭБХ
Төслийн нэр: ҮЛГЭР, ЗУРГААР ХЭЛ ЯРИА, УРАН СЭТГЭМЖЭЭ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Зорилго: Бага ангийн сурагчдын унших, бичих, ярих, сонсох чадварыг үлгэр болон зургийн аргыг хослуулан бүтээлчээр хөгжүүлнэ.
Сүхбаатар аймгийн Асгат сумын СЭЭБХ
Төслийн нэр: УНШИГЧИЙН КЛУБ
Зорилго: Эцэг эхийн оролцоотой бага ангийн суралцагчдын унших, ярих, бичих чадварыг “Уншигчийн клуб” ажиллуулах замаар сайжруулах
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ
Төслийн нэр: БҮТЭЭЛЧ - СЭЭБХ
Зорилго: Эцэг эхийн оролцоотойгоор сургуулийн орчныг сайжруулах замаар бага ангийн суралцагчдын сурлагын ахицыг сайжруулахад хувь нэмрээ оруулна.
Сүхбаатар аймгийн Наран сумын СЭЭБХ
Төслийн нэр: “ТАНИН МЭДЭХҮЙН ТАНХИМ" АЖИЛЛУУЛАХ
Зорилго: Эцэг эхийн оролцоотой бага ангийн суралцагчдын суралцах цогц орчныг сайжруулах замаар унших, бичих, ярих чадварыг байгалийн ухааны хичээлээр дамжуулан сайжруулна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын СЭЭБХ
Төслийн нэр: НУТГИЙН БАЯЛАГ - БИДНИЙ БАХАРХАЛ
Зорилго: Байгалийн ухааны хичээлийн агуулгаар дамжуулан орон нутгийн талаар нэмэлт мэдлэг олгож, эцэг эхийн оролцоотой унших, бичих, ярих чадварыг ахиулна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын эрдэмтэн зохиолч П. Хорлоогийн нэрэмжит II СЭЭБХ
Төслийн нэр: ХАМТДАА ТОГЛОЁ - ХАРИЛЦАН СУРАЛЦЪЯ
Зорилго: Мэдлэгийн богцоор дамжуулан сурагчдын эх хэлний мэдлэгийг нэмэгдүүлэн эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон СЭЭБХ
Төслийн нэр: "ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЁ" ЭЦЭГ ЭХИЙН ЦАГ
Зорилго: Бага боловсролын суралцагчдын унших чадварыг эцэг эхийн оролцоотой нэмэгдүүлнэ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын СЭЭБХ
Төслийн нэр: САЙН САЙХАН ЗАН ЧАНАР БА ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА
Зорилго: Эцэг эх, бага ангийн багш нарт арга зүйн сургалтыг зохион байгуулж, эцэг эх, багш сурагчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар бага боловсролын сурлагын амжилтыг нэмэгдүүлнэ.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байна