Боловсролын төсөв, худалдан авалтад мониторинг хэрхэн хийх вэ?
Глоб Интернэшнл төв, "Бүх нийт боловсролын төлөө!" иргэнийн нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Бишрэлт зочид буудлын Роял танхимд "Боловсролын төсөв ба худалдан авалтад мониторинг хийх нь" сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
Зорилго: Төслийн хүрээнд боловсролын төсөв ба худалдан авах ажиллагаанд мониторинг хийх арга хэрэгсэлийг үйлчилгээ үзүүлэгч ба хэрэглэгч, салбарын мэргэжилтэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, шинжээчдийн оролцоотой тодорхойлох
Зорилт:
• Сургууль ба аймгийн түвшинд хийх мониторингийн цар хүрээ, үндэслэлийг тодорхойлох
• Төсөв ба худалдан авах ажиллагаанд мониторинг хийх бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох
• СЭЭБХ-ны засаглал дахь үүрэг, учирч болзошгүй эрсдэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замыг тодорхойлох
Зөвлөлдөх уулзалтанд БСШУЯ, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газар зэрэг төрийн байгууллага, ЕБС-ийн багш нарын төлөөлөл, Эцэг эх, багшийн холбоо, Эцэг эх, багш, сурагчдын холбоо, Сургуулийн эцэг эхийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, ҮЭ-ийн холбоо зэрэг ТББ-уудаас нийт 22 хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй, оролцоог хангасан, асуудлын хүрээг тодорхой болгохын тулд 4 багаар ажиллав.
Хэлэлцүүлгийн үеэр дараах санал гарсаныг тоймлов.
1. Сургуулийн төсвийн зарцуулалтанд мониторинг хийх санал давамгайлав.
- Иргэдийн мэдээлэл сайжирна
- Нэгж түвшинд хүрэлцэхгүй байгаагийн шалтгаан тодорхой болно
- Эцэг эхийн оролцоо сайжирна
- Иргэд идэвхжинэ
- Чадвар нэмэгдэнэ
- Мөнгө хураах нь багасна
- Итгэл нэмэгдэнэ - Сэтгэл ханамж сайжирна
- Сургууль, эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирна
- Идэвхтэй иргэд нэмэгдэнэ
- Сургуулийн үйлчилгээний чанар сайжирна
2. Худалдан авах ажиллагаанд Эцэг эхийн бүлэг, СЭЭБХ, орон нутгийн ИНБ мониторинг хийх нь үр дүнтэй гэсэн саналууд гарав. Үүнд:
- Эцэг эх/иргэдийн мониторинг хийх чадвар нэмэгдэнэ
- Чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг болно
- Хариуцлагатай болно (худалдан авалт хийж байгаа удирдлага болон нийлүүлэгчид)
Хөтөлбөр PDF
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр