Эцэг эх, багш, сурагчид хамтран сургуулийн орчноо үнэллээ

2016-07-05

Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуулийн эцэг эх, багш, сурагчдын 15 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг анх удаа Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэглэн сургуулийн орчинд ажиглалт хийжээ.

Хамтарсан багт

1. А.Гомбосүрэн, СӨУЗ-ийн гишүүн 11-р ангийн сурагч
2. Б.Хосбаяр, 11-р ангийн сурагч
3. О.Очир-Эрдэм, 7-р ангийн сурагч
4. Сэндэнжав, малчин эцэг эхийн төлөөлөл
5. Өлзийнбаяр, мөн эцэг эхийн төлөөлөл
6. Б.Батбаатар мөн эцэг эхийн төлөөлөл
7. Р.Эрдэнэбаатар, сумын нийгмийн ажилтан,
8. Г.Шүрэнцэцэг, сургуулийн ниймийн ажилтан,
9. Г.Ням-Адьяа, багш,
10. Э.Эрдэнэхүү, багш,
11. Б.Алтантунгалаг, багш,
12. Б.Алтантуяа, багш,
13. Б.Цэндсүрэн, багш,
14. Э.Анхдолгор, дотуур байрын багш
15. Н.Дэлгэрцэцэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын ажилтан нар ажилласан байна.

Хамтарсан багийнхан сургуулийн гадаад болон дотоод орчин, дотуур байрны материаллаг орчинд ажиглалт хийж, сургуулийн дүрэм, журам болон бусад баримт бичигт шинжилгээ хийсэн байна.

ССДА-ын дагуу сургуулийн материаллаг орчныг ажигласны дараа хамтарсан багийнхан өнөөг хүртэл болоод байна, ийм байх нь муу биш гэсэн ойлголтоос салж, сургуулиа өөр өнцгөөс харж, сайжруулахын төлөө сэтгэл нэгдэж чаджээ.


“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн сургамж, сайн туршлага хуваалцах чуулган боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн үр дүнгийн чуулганыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Төслийн хамтрагч байгууллагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Сангийн яам, Авлигатай тэмцэх газар ажиллаж байна.

Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлийн форумд СЭЭБХ-ны сайн туршлагыг танилцууллаа

Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлээс жил бүр зохион байгуулдаг форум энэ жил АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төв байранд 10 сарын 30-аас 11 сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.