Донор байгууллага төслийн хэрэгжилтийн явцыг сайшаав
Дэлхийн банкны төслийн удирдагч Рабиа Али Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс аймаг, сумын 20 сургуульд хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн багийнхантай уулзлаа. 2017 оны есдүгээр сарын 13-нд Глоб Интернэшнл төвийн байранд болсон уулзалтанд төслийг хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн төлөөлөл оролцож төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Дэлхийн банкны төслийн удирдагч Рабиа Али алслагдсан аймаг, сумдад Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулагдаж сургуулийн түвшинд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд орон нутгийн удирдлага, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны суурь тавьж эхэлсэн нь томоохон алхам болж байгааг онцоллоо.
Түүнчлэн аймгийн ТББ-ууд Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлалын дагуу СЭЭБХ, сургуулийн нягтлан бодогчтой хамтран 2018 оны сургуулийн төсвийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж буйг сайшаав.
Мөн Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарт хэрэгжиж буй бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдаа холбоогоо сайжруулж, төслийнхөө үр өгөөжийг улам дээшлүүлэх боломж, гарц байгааг зөвлөж, үүнд төслийн удирдагчийн хувьд анхаарал хандуулна гэдгээ хэлсэн юм.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр