“Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган зорилгоо амжилттай биелүүллээ

2016-11-21
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган 2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.

Чуулганд оролцогчид 2 өдрийн турш нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүд  хэрэгжүүлсэн туршлага, сургамж, сайн түүхээсээ харилцан суралцаж, төслийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш нарын бүтээлч хамтын оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцож, цаашдын алхмуудаа тодорхойллоо. Түүнчлэн боловсролын салбарт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн идэвхтэй оролцоонд тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн арилгах зөвлөмж боловсруулан хэлэлцэв.    


Чуулганд оролцогчдын дүгнэлт:
          -    Хүүхдийн төлөө, тэдний суралцах орчныг сайжруулахын тулд төрийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багшийн бүтээлч хамтын оролцоонд тулгуурлан хамтран ажиллая,
          -    Боловсролын төсвийн ил тод байдлын түвшинг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг оновчтой болгох, иргэдийг  чадавхжуулах, улмаар  иргэдийн хяналтыг тогтворжуулах шаардлагатай гэж үзлээ.
          -    Сургуулийн орчныг сайжруулахад эцэг эх, багш нар чухал үүрэгтэй, Сургуулийн эцэг эх, багшийн холбоо  нь үүнийг хэрэгжүүлэх боломж, арга хэрэгсэл юм хэмээн санал нэгдлээ. 

Төсөл хэрэгжүүлэгчдийн сайн туршлага, ололт амжилт, сургамжийг дараах сувгаар түгээн дэлгэрүүлнэ: 
           •    Төслийн цахим хуудас:  www.sainsurguuli.mn
           •    Фэйсбүүк хуудас www.facebook.com/sainsurguuli
           •    Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн цахим хуудас http://www.thegpsa.org

Чуулганд оролцогчдоос төслийн хэрэгжилтийг сайжруулах талаар гаргасан саналыг 2017 онд Баян-Өлгий, Ховд, Увс аймагт төсөл хэрэгжүүлэхдээ тусгахаар боллоо.

Боловсролын салбарт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаарх  чуулганд оролцогчдын боловсруулсан  зөвлөмжийг  боловсролын салбарын бодлого боловсруулагчид, судлаач, эрдэмтэд, төслийн байнгын зөвлөл (БСШУСЯ, СЯ, АТГ)-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Чуулганд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар, аймгуудын ЗДТГ-ын боловсролын төсвийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, түүнчлэн төслийн зорилтот 10 сургуулийн захирал, багш, эцэг эх, төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцсон юм.    

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.