“Харилцан суралцъя” баруун бүсийн чуулган Баян-Өлгий аймагт болно
Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” баруун бүсийн анхдугаар чуулганыг 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулна.
Чуулганд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн БСУГ-ын дарга нар, төсвийн мэргэжилтнүүд, ЗДТГ-ын орон нутгийн өмчийн албаны худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, төслийн зорилтот сумдын Засаг дарга нар, 10 сургуулийн захирал, СЭЭБХ, ТББ-уудыг төлөөлсөн 60 гаруй хүн оролцоно.
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр