Төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа
Дэлхийн банкнаас Монгол улсын боловсролын чанартай, хариуцлагатай, ил тод үйлчилгээнд хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжүүлэх төслийн баримт бичигт Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос улс болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман нар 2014 оны 12 дугаар 9-ний өдөр гарын үсэг зурлаа.
“Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хөгжлийн зорилт нь Монголын баруун болон төвийн 8 аймгийн 20 суманд боловсролын илүү чанартай үйлчилгээ хүргэхийн тулд төсвийн ба худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог бэхжүүлэхэд чиглэнэ.
Төсөл хэрэгжсэнээр 2018 он гэхэд төслийн зорилтот 8 аймагт төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй байх түвшин, хариуцлага сайжирна, зорилтот сумдын 28 дунд сургуульд эцэг, эхчүүдийн оролцоог сайжруулснаар сургуулийн гүйцэтгэлийн чанар дээшилнэ гэж төслийн баг үзэж байна.
Төслийг гүйцэтгэгч Глоб Интернэшнл төв нь Америк дахь Ил тод байдлыг дэмжих түншлэлийн сан (PTF), Монголын "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран ажиллана.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр