Ховд аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

2017-03-21
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд аймгийн НДЭХ-тэй хамтран зохион байгуулсан Нэгдсэн уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн оролцов. 
 
Уулзалтыг аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нээж “Боловсролын шинэчлэлд иргэдийн оролцоо”, БСУГ-ын төсвийн мэргэжилтэн С.Оюундэлгэр “Аймгийн боловсролын салбарын төсвийн үйл явцад иргэдийн оролцоо”, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Г.Нэмэхбаяр “Аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны үйл явцад иргэдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь 2017-2018 онд аймгийн боловсролын салбар, 3-р сургууль, Алтай сумын сургуулиудад хэрэгжинэ.

Уулзалтын үеэр Глоб Интернэшнл төвийн ажилтан Ч.Энхбаяр, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Т.Амарзаяа, Б.Оюунсувд нар Сайн сургуулийг дэмжих аргачлал, “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлал, Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлалыг танилцууллаа.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.