Төслийн байнгын зөвлөл байгуулагдлаа

2015-03-27
Хэвлэх

"Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн хүрээнд орон нутгийн болон үндэсний хэмжээнд хамтран ажиллах Төслийн Байнгын Зөвлөл байгуулагдаж 2015 оны 3 дугаар сарын 26-нд “Бишрэлт” зочид буудлын Кристалл танхимд анхны хурлаа хийв.

Төслийн байнгын зөвлөл оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагаа, итгэлцлийг бий болгох замаар салбар хоорондын уялдаа холбоог хангах,төслийн хүрээнд хийгдсэн мониторингийн тайлан, тоон болон чанарын мэдээлэлд дүгнэлт хийх, бодлогын хүрээний санал зөвлөмж гаргах, үйлчилгээ үзүүлэгч, шийдвэр гаргагчидтай орон нутгийн болон үндэсний хэмжээнд асуудлыг хамтран шийдвэрлэх, хэрэгжүүлэхийг дэмжин ажиллана.
   
Төслийн байнгын зөвлөлийн гишүүд:

- Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн
- Д.Тунгалаг, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч   
- Б.Гантулга, БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга
- А.Мөнх-Оргил, БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын Ерөнхий боловсролын төсвийн төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ, харъяа байгууллагын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн
- О.Хуягцогт, Сангийн яамны Санхүүгийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга
- М.Санжаадорж, Сангийн яамны Санхүүгийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн
-Ж.Сарангэрэл, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтэн

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.