"Харилцан суралцъя" бүсийн анхдугаар чуулган

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган 2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.
Чуулганд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар, аймгуудын ЗДТГ-ын боловсролын төсвийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, түүнчлэн төслийн зорилтот 10 сургуулийн захирал, багш, эцэг эх, төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцоно.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр