Увс аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих “Сайн тус” төв хамтран зохион байгуулсан Нэгдсэн уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн оролцов.
Уулзалтыг аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амараа нээж БСУГ-ын дарга С.Дашням “Боловсролын шинэчлэлд иргэдийн оролцоо”, БСУГ-ын төсвийн мэргэжилтэн З.Шинэбаяр “Аймгийн боловсролын салбарын төсвийн үйл явцад иргэдийн оролцоо”, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Л.Цогтсайхан “Аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны үйл явцад иргэдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь 2017-2018 онд аймгийн боловсролын салбар, 3-р сургууль, Зүүнговь, Тэс сумын сургуулиудад хэрэгжинэ.
Төсөлд оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эгэх хариуцлага сайжирч, боловсролын үйлчилгээний чанар дээшилнэ. Төслийн хүрээнд
- “Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалаар аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Аймгийн төвийн 3-р сургууль, Зүүнговь, Тэс сумын сургуулиудад Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулснаар, шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллана.
Уулзалтын үеэр Глоб Интернэшнл төвийн ажилтан Ч.Энхбаяр, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Ц.Мандхайхатан, А.Ариунаа нар Сайн сургуулийг дэмжих аргачлал, “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлал, Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлалыг танилцууллаа.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр