УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хамтарч ажиллахаар тохиролцов

2017-10-05
Хэвлэх

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Maria Florencia, Глоб Интернэшнл төвийн менежер Ц.Халиун, Б.Сарантуяа нарыг  2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Maria Florencia, Ц.Халиун нар 9-р сарын 24-нөөс 30-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн төв, Улаан-Уул суманд ажиллаж төслийн үйл явцтай танилцсан болон аймгийн төвийн Гурван-Эрдэнэ сургууль, Цагааннуур, Цагаан-Уул, Улаан-Уул сумын ЕБС-иудад  Сургуулийн эцэг эх багшийн холбоо СЭЭБХ байгуулан ажиллаж  буй талаар танилцуулав. СЭЭБХ байгуулснаар сургуулийн орчин нөхцөл сайжирч, сурагчдын сурлага дээшилж, эцэг эхчүүдээс хүүхдэдээ тавих анхаарал халамж нэмэгдэж байгаа нь төслийн гол үр дүн юм. “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн  санхүүжилтээр 2014 оноос эхлэн Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар цаашид энэ төслийг тойргийнхоо бусад сумын сургуулиудад  хэрэгжүүлэх талаар төслийн багт санал тавьж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.