Нийгмийн эгэх хариуцлага ба өөрчлөлтийн онол

Глоб Интернэшнл төв 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол-Японы төвийн 204 тоот танхимд "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн семинар зохион байгуулав.
Семинарыг АНУ-ын Ил тод байдлын төлөө түншлэл (PTF)-ийн зөвлөх Елунид Швейтзер удирдаж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх нийгмийн эгэх хариуцлагын 3 арга хэрэгслийн сургагч багшаар бэлтгэгдэх 24 хүн оролцлоо.
Семинар дараах үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголттой болох, “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилго, зорилтуудад тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар зорилготой байв. Үүнд:
• Нийгмийн эгэх хариуцлагыг юу гэж тодорхойлдог вэ?
• Нийгмийн эгэх хариуцлагын ямар төрлүүд байдаг вэ?
• Төслийн өөрчлөлтийн онол буюу бид юу өөрчлөхийг хүсч байна вэ?
• Боловсролын салбар дахь олон нийтийн оролцооны үр ашгийг юугаар нотлох вэ?
• Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлал
Дээрх ойлголтууд төслийн үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байна вэ, нийгмийн эгэх хариуцлагын гарван арга хэрэгслээр олж авах мэдлэг, мэдээллийг бусдад түгээх арга замыг тодорхойлохын тулд семинарт оролцогчид бүлгээр ажиллаж, санал бодлоо солилцлоо.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр