Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

2018-09-17
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд зохион байгуулсан “Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг телевиз болон радиогийн бүтээл, сонин болон цахим хуудасны бүтээл гэсэн хоёр ангиллаар шалгаруулсан юм. Үүнээс телевиз болон радиогийн бүтээлд Архангай аймгийн AB телевизийн сэтгүүлч О.Амарзаяагийн “Хариуцлагаас үр дүн рүү” бүтээл шилдгээр шалгарлаа. Уг нэвтрүүлэгт Архангай аймгийн СЭЭБХ-дын үйл ажиллагааны үр дүн, орон нутгийн оролцогч талуудын хамтын ажиллагааг онцолжээ. “Нэвтрүүлэг бэлтгэх явцад Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үйл ажиллагаа, ач холбогдлын талаар ойлголт мэдээлэлтэй болж, түүнийгээ бүтээлээрээ дамжуулан олон нийтэд түгээсэндээ баяртай байна” хэмээн сэтгүүлч О.Амарзаяа сэтгэгдлээ хуваалцлаа.

Сургуулийн төсөв, санхүү нууц байх ёстой юм байна гэж боддог байсан...

Сонин болон цахим хуудасны шилдэг бүтээлээр Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн өнгө” цахим хуудасны сэтгүүлч Б.Гантуяагийн “Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” нийтлэл шалгарсан юм. Тэрээр бүтээлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн эцэг эх, багшийн холбоо санаачлан ямар ажлууд хийж, хэрхэн үр дүнд хүрсэн талаар онцлон мэдээлэл хүргэхийг зорьсон байна. “Эцэг эхчүүд өмнө нь сургуулийн төсвийн талаарх мэдээлэл нууц байдаг гэж боддог байсан. Харин “Тунгалаг төсөв”  самбартай болсноор эцэг эх, багш, ажилчид сургуулийн төсвийн мэдээллийг нээлттэй, ил тод авч чадаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байсан” хэмээн сэтгүүлч Б.Гантуяа нийтлэл бэлтгэх үеийн сэтгэгдлээ хуваалцсан юм.


 


 Шилдэг бүтээлүүдийг дараах холбоосоор орж үзэх боломжтой.


Архангай AB телевиз "Хариуцлагаас үр дүн рүү" нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү 


Хөвсгөлийн өнгө цахим хуудас "Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа"     

http://khuvsguliinungu.mn/news/13/single/201

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.