Сургуулийн эцэг эх багшийн холбоо байгуулах үйл явц амжилттай хэрэгжиж байна
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Өвөрхангай
аймгийн Арвайхээр сумын 2-р сургуульд хэрэгжиж эхлээд байна. Төслийн хүрээнд
тус сургуулийн багш, эцэг эхийн төлөөллүүд “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо”-г
сайн дураараа байгуулан ажиллах юм. Үүнтэй холбогдуулан 2018 оны гуравдугаар
сарын 2,3-ны өдрүүдэд сургагч багш А.Ариунаа, Б.Болорсайхан нар “Сургуулийн
эцэг эх, багшийн холбоог байгуулах үйл явц, Сайн сургуулийг дэмжих аргачлалыг
хэрэгжүүлэхэд суралцах нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр Арвайхээр сумын 2-р сургуулийн багш н.Одончимэг “Дэлгүүрээр
өнгөрөхдөө авахын нүдээр харна гэдэг дээ. Тэрэн шиг, сургуулиа яг л ийм нүдээр харах хэрэгтэй. Бид сургуулиа
болж байна, сайн байна гэж хараад өнгөрөх биш. Илүү сайжруулахын тулд юу хийж
болох вэ, гэж харах хэрэгтэй. Жижиг зүйл гэлгүй цахилгааны разеткийг хүртэл
анхаарч хардаг байх хэрэгтэй. Бүгдээрээ ийм сэтгэлээр хамтдаа ажиллая” хэмээн санал бодлоо хуваалцсан юм.
Сургалтад 9 эцэг
эх, 6 багш, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн 2, сургуулийн
нийгмийн ажилтан зэрэг нийт 18 хүн хамрагдсан байна. Цаашид энэ төрлийн
сургалтыг тогтмол зохион байгуулах, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, СЭЭБХ-ны үйл
ажиллагааны тухай нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа оролцогчид сургалтын
үеэр илэрхийллээ.
Сургалтын эцэст
хамтаараа дүгнэн ярилцахад хүн бүрийн хариулт эерэг байсны зэрэгцээ цаашид илүү
олуулаа хамтран идэвхтэй ажиллахаа урам зоригтой илэрхийлж байлаа.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр