Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Хөвсгөл аймагт ажиллалаа

Дэлхийн банкны мониторинг үнэлгээний зөвлөх Maria Florencia 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн явцтай танилцлаа.
Maria Florencia “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн үйл ажиллагаа, ололт амжилт, сургамжтай танилцсаны зэрэгцээ төслийн үр дүнг улам сайжруулах, цаашид тогтвортой байдлыг хангахад хэрхэн хамтарч ажиллах талаар төслийн оролцогч талуудын төлөөллүүдтэй уулзаж харилцан санал солилцлоо.
Энэ хугацаанд Maria Florencia, төслийн менежер Ц.Халиуны хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ажиллахдаа сумын сургуульд шинээр байгуулагдсан СЭЭБХ-ны үйл ажиллагаатай танилцаж СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Засаг дарга Б.Хандармаа, сургуулийн захирал А.Нансалмаа нартай уулзав.
Хөвсгөл аймгийн БСУГ-ын дарга Н.Баатар-Очир, төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Н.Далайжаргал, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, олон улсын төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Нарантуяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Сайнбат нартай уулзахдаа Хөвсгөл аймгийн 4 сумын сургуульд байгуулагдсан СЭЭБХ-г цаашид тогтвортой ажиллуулахад орон нутагт хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Мөн “Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал”-ыг хэрэгжүүлж буй Хөвсгөл аймгийн “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Г.Чимгээ, ажилтан С.Лонжид, Гурван-Эрдэнэ сургуулийн СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав.
Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотыг зорих замдаа Булган аймгийн 1-р сургуулийн захирал, СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж СЭЭБХ-ны үйл ажиллагаатай нь танилцлаа.
Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон БСШУСЯ, Дэлхийн банк, Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн эвслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон, Дэлхийн банкны “Монголд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх МАСАМ төсөл”-ийнхөнтэй уулзаж санал солилцлоо.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр