“Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулган боллоо

2018-10-30
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд 8 аймгийн 28 сумын 31 сургуульд  Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-г байгуулан ажиллаж байна. СЭЭБХ-ны үйл ажиллагааг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд СЭЭБХ-г байгуулан ажиллах зорилгоор Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ)-г байгуулах анхдугаар чуулганыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 


СЭЭБҮНХ-ны алсын хараа нь эцэг эх, нутгийн хамт олныг чадавхжуулах замаар боловсролын салбарын бүх түвшинд эцэг эхийн оролцоо баталгаажсан, хүүхэд нэг бүрийн потенциалыг нээн хөгжүүлэх, амжилттай суралцах, өөртөө итгэлтэй хувь хүн, хариуцлагатай иргэн болон төлөвшүүлдэг боловсролын тогтолцоог бий болгох юм. Чуулганд оролцогчид СЭЭБХ-ны гишүүнээр элсэн, хүүхдийнхээ, сурагчдынхаа сайн сайхны төлөө зорилго нэгтэй ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн цаашид бусад аймаг, сумдад СЭЭБХ-г байгуулан ажиллах хэрэгтэй гэсэн санаачлагыг дэвшүүлж байлаа.  


Чуулганы үеэр СЭЭБҮНХ-ны стратеги төлөвлөгөө, дүрэм, завсрын менежмэнтийн журмыг хэлэлцэн баталж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох сонгуулийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн журмын дагуу дараах эцэг эх, багш нар хамгийн олон санал авснаар СЭЭБҮНХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар боллоо. 

Булган аймгийн 1-р СЭЭБХ-ны төлөөлөл С.Санжаасүрэн (Эцэг эх)

Баян-Өлгий аймаг Толбо сумын СЭЭБХ-ны төлөөлөл Х.Лекей (Эцэг эх)

Өвөрхангай аймаг Хархорин сумын СЭЭБХ-ны төлөөлөл Б.Үржинсүрэн (Эцэг эх)

Ховд аймаг Жаргалант сумын СЭЭБХ-ны төлөөлөл Х.Буянхишиг (Эцэг эх)

Өвөрхангай аймаг Хужирт сумын СЭЭБХ-ны төлөөлөл А.Хатанбаатар (Багш)

Архангай аймаг Өлзийт СЭЭБХ-ны төлөөлөл Б.Ариунаа (Багш)

Сүхбаатар аймаг Мөнххаан сумын Б.Ганганцэцэг (Багш)


Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.