“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт “ЕБС-ийн засаглалд эцэг эхийн оролцоо”-г онцоллоо

2017-06-20
Хэвлэх

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 – 10:00 цагт ННФ-ын хурлын танхимд болсон "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтанд оролцож  “Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

Өглөөний уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Уулзалтанд Иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, төрийн байгууллагын төлөөлөл, судлаач зэрэг 40 гаруй хүн оролцлоо.

Д.Тунгалаг “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн 10 сургуульд байгуулагдсан Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үйл ажиллагаа, үр дүн, сургамжаас танилцуулав.

Мэдээллийн дараа төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаа хуваалцаж байгаад ИНБ-ийнхан талархаж буйгаа илэрхийлж, боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлаар санал бодлоо солилцлоо.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.