Баян-Өлгий аймагт төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт боллоо

2017-03-28
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Багшийн сургуулийн хурлын танхимд боллоо.

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Баян-Өлгий аймгийн “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-тай  хамтран зохион байгуулсан Нэгдсэн уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл 70 орчим хүн оролцов. 
 
Уулзалтыг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нээж БСУГ-ын дарга Х.Зауре  “Боловсролын шинэчлэлд иргэдийн оролцоо”, Төрийн сангийн мэргэжилтэн Ж.Айгүл, “Аймгийн боловсролын салбарын төсвийн үйл явцад иргэдийн оролцоо”, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн А.Багдад “Аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны үйл явцад иргэдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь 2017-2018 онд аймгийн боловсролын салбар, 4-р сургууль, Баяннуур,Буянт,Толбо, Улаанхус сумын сургуулиудад хэрэгжинэ.

Төсөлд оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эгэх хариуцлага сайжирч, боловсролын үйлчилгээний чанар дээшилнэ. Төслийн хүрээнд

- “Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалаар аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагаанд дүн  шинжилгээ хийж, төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
-  Аймгийн төвийн 4-р сургууль, Баяннуур, Буянт, Толбо, Улаанхус сумын сургуулиудад Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулснаар, шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллана.

Уулзалтын үеэр “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-ийн ТББ-ын Баян-Өлгий аймгийн салбарын тэргүүн Т.Алмагүл, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Г.Ганцэцэг, А.Ариунаа нар Сайн сургуулийг дэмжих аргачлал, “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлал, Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлалыг танилцууллаа.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.