Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод төслийн хэрэгжилтийн үр дүн, ололт амжилтаас танилцуулав
Зүүн, өмнөд Азийн улс орнуудын нийгмийн эгэх хариуцлага: туршлага, сургамж, сорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Удирдлагын Академийн хичээлийн төв байранд боллоо.
Тус хуралд Энэтхэг, Камбож, Бутан, Мьянмар, Бангладеш зэрэг 5 орны төлөөлөгчид, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад төрийн байгууллага, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Хурлын хоёр дахь өдөр болсон “World Cafe” арга хэмжээний
үеэр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн
багийн хамт олон баруун болон төвийн бүсийн 8 аймаг, 28 суманд
хэрэгжүүлж буй төслийн үйл явц, үр дүн, ололт амжилтын талаар оролцогч
талуудад танилцуулга хийсэн нь том завшаан боллоо. Энэ
үеэр төслийн хүрээнд хэрэглэж байгаа “Төсөв, худалдан авах ажиллагааг
нягтлах”, СЭЭБХ, Сайн сургуулийг дэмжих аргачлалыг ихэд сонирхож байсны
зэрэгцээ төслийн талаар олон нийтэд илүү түгээн сурталчлах хэрэгцээ
байгааг онцоллоо.
Хурлын эхний өдрийн “Бүтээлч оролцоог хангах институцийн зохицуулалт: Орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг ашиглах нь” салбар хуралдаанд Бангладеш, Камбож, Мьянмар улсын төлөөлөгчдөөс гадна Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн нь оролцогчдоос өндөр үнэлгээ авсан юм.
Удирдлагын академи Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Орон нутгийн засаглалыг дэмжих санаачилга Швейцарийн хөгжлийн агентлагийн бүсийн сүлжээ (LOGIN)-ний дэмжлэгтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Удирдлагын Академийн хичээлийн төв байранд зохион байгуулсан юм.
Уг эрдэм шинжилгээний хурал нь Өмнөд Азийн улс орнуудад болон Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлж буй туршлага, сургамжийг, мөн түүнчлэн нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлэхэд засаглалд оролцогч талууд тэр дотроо сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын гүйцэтгэх үүргийг тусгайлан хэлэлцсэнээрээ онцлог байв. Уг хурал нь нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоог чухалчилж байгаа нь шинэлэг бөгөөд ач холбогдолтой байгааг Засгийн газрын болон Олон улсын байгууллагын удирдлагууд хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.naog.gov.mn/event/MNNatoAfiSKZrdZKs
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр