Төсөл хэрэгжүүлэх нэгж үндэсний түвшинд нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

2018-06-20
Хэвлэх

Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Авлигатай тэмцэх газар, төсөл хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл төв ТББ, хамтран хэрэгжүүлэгч “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд төслийн 2018 оны хэрэгжилт, онцлох үр дүнгменежер Ц.Халиун танилцуулж, байнгын зөвлөлийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Г.Ганцэцэг төслийн зорилтот аймаг, сумын СЭЭБХ-дын үйл ажиллагаа, сайн жишээ болон аймаг, сумдад тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Ингэхдээ төсөл хэрэгжиж буй аймаг, сумдад СЭЭБХ, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн орчныг сайжруулсан сайн туршлагуудыг дурдаад, орон нутгийн орчин нөхцөл, бодит байдлыг онцлон, тэдгээр асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдлаа.

Үүний дараа БНБТИНҮЭ-ийн зохицуулагч Д.Тунгалаг төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс БСШУСЯ, Сангийн яамны бодлогын баримт бичигт хүргүүлэх санал, зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд:

·         Боловсролын салбар дахь СЭЭБХ, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх,

·     Боловсролын салбарт олгох санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, төсөв, худалдан авах ажиллагааны үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  зорилго бүхий санал, зөвлөмжүүд багтлаа.

БСШУСЯ-наас баримтлах дүрэм, журмыг шинэчлэн батлахаар хэлэлцэж буй цаг үед уулзалт зохион байгуулсныг мэргэжилтэн А.Мөнх-Оргил сайшааж, нэгэнт туршигдсан төслийн үр дүн болон түүнээс гарч буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллах болно гэж хэлэв.

Уулзалтын төгсгөлд дээрх хэлэлцсэн асуудлуудыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Авлигатай тэмцэх газарт албан бичгээр өгөхөөр шийдвэрлэлээ. 

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.