“Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны тайлан

2017-06-05
Хэвлэх

Азийн сангаас Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын нөхцөл байдлыг илүү тодорхой болгох зорилгоор “Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгаа явуулсан байна.

Судалгааг Улаанбаатар хот болон бүсийн тулгуур төвүүд болох Дорнод, Дархан, Орхон, Ховд аймгуудад нийт 1240 хүний түүвэртэйгээр явуулсан байна. Судалгаанд боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн төлөөлөл болох 1120 эцэг эх болон салбарын багш, ажилтан, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 120 иргэн хамрагджээ.

Азийн сан нь “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, БСШУСЯ-тай хамтран ажиллаж байна. Азийн сан засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа хүрээнд Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгааг 2006 оноос, Бизнесийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгааг 2012 оноос явуулж байгаа бол Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдал судалгааг 2014 онд, Бизнесийн зарим салбар болон төрийн байгууллагын харилцаан дахь авлигын нөхцөл байдал судалгааг 2015 онд хийсэн юм.

“Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны тайланы тайланг бүрэн эхээр нь энд дарж татаж авч болно.

Судпалгааны тайлан дараах бүлэгтэй.

Бүлэг 1. Судалгааны зохион байгуулалт, арга зүй, оролцогчид

1.1. Судалгааны зохион байгуулалт
1.2. Тоон судалгаа
1.3. Чанарын судалгаа

БҮЛЭГ 2. Боловсролын үйлчилгээн дэх ёс зүй, авлигын асуудал

2.1. Боловсролын үйлчилгээн дэх ёс зүй, авлигын талаарх ойлголт, төсөөлөл
2.2. Боловсролын үйлчилгээн дэх авлигын тохиолдол
2.3. Боловсролын үйлчилгээн дэх хандив тусламж, төлбөр хураамжийн талаарх ойлголт, төсөөлөл
2.4. Боловсролын үйлчилгээн дэх хандив тусламж, төлбөр хураамжийн тохиолдол

БҮЛЭГ 3. Боловсролын байгууллагын ил тод байдал, ёс зүй, авлигын нөхцөл байдал

3.1. Томилгоо, албан тушаал, шагнал урамшуулал
3.2. Боловсролын салбарын төсөв, өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт

БҮЛЭГ 4. Ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, авлигын шалтгаан нөхцөл,урьдчилан сэргийлэх арга зам

4.1. Шалтгаан нөхцөл
4.2. Урьдчилан сэргийлэх арга зам

ХАВСРАЛТ 1. Чанарын судалгаанд оролцогчдын жагсаалт


 

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.