“Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан

2018-05-29
Хэвлэх

Архангай, Булган, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн дунд 2018 оны 5 дугаар сарын 28аас 6 дугаар сарын 22ы өдрийг хүртэл хугацаанд “Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна.


“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл дээрх 8 аймгийн 28 сумын сургуульд хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эхчүүд, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцож, боловсролын салбар дахь эгэх хариуцлага, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд хамтран ажиллаж байна.

Уралдааны гол зорилго нь төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сайн туршлагыг олон нийтэд түгээх, боловсролын салбар дахь эгэх хариуцлагын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөхөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах зорилготой юм.

Төсөл хэрэгжиж буй аймаг, сум:

Архангай аймгийн Эрдэнэбулган, Батцэнгэл, Өлзийт сум

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сум

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагааннуур, Цагаан-Уул, Улаан-Уул сум

Баян-Өлгий аймгийн Өлгий, Баяннуур, Буянт, Толбо, Улаанхус сум

Ховд аймгийн Жаргалант, Алтай сум

Увс аймгийн Улаангом, Тэс, Зүүнговь сум

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Наран, Сүхбаатар сум

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт сум

 

Сэдэв: “Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа”  

Сэтгүүл зүйн бүтээл нь дараах чиглэлээр тухайн аймаг дахь сайн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн эсхүл асуудал дэвшүүлсэн байж болно. Үүнд:

1. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны гишүүд болон иргэд боловсролын төсөв, худалдан авах ажиллагаатай танилцаж, ил тод үйл явцыг сайжруулахад төрийн албан хаагчидтай хэрхэн хамтран ажилласан тухай;

2.  СЭЭБХ болон сургуулийн удирдлага бүтээлчээр хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэсэн тухай, мөн сум орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчдын эгэх хариуцлагыг сайжруулсан тухай;

3. СЭЭБХ байгуулагдсанаар сурагчдын суралцах орчин, сурлагын амжилтад хэрхэн ахиц дэвшил, эерэг өөрчлөлт гарч байгаа тухай;

4.  Нийгмийн эгэх хариуцлагын дараах арга хэрэгслийг ашигласнаар гарч буй өөрчлөлт

                    - Сургуулийн эцэг эх, багшийн холбоо   http://sainsurguuli.mn/post/r/15

                    - Сайн сургуулийг дэмжих аргачлал        http://sainsurguuli.mn/post/r/9

                    - Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал      http://sainsurguuli.mn/post/r/6

Бүтээлийн гол шалгуур үзүүлэлт:

·         Сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ, шаардлагыг бүрэн хангасан байх; 

·         Мэдээ, ярилцлагаас бусад сэтгүүл зүйн бичлэгийн төрлөөр бичсэн байх;

·         Уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх;

·         Уралдааны хугацаанд бүтээж, олны хүртээл болсон байх;

Шилдэг бүтээлийн шагнал:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сэтгүүл зүйн бичлэгийн төрөл жанраас үл хамааран сонин, цахим хуудасны шилдэг нэг бүтээл, телевиз, радиогийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж, тус бүр 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр шагнана.

Шалгарсан шилдэг бүтээлийг орчуулан Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн сүлжээгээр түгээнэ. Уралдааныг 2018 оны 7 дугаар сарын 5ы өдрөөс өмнө дүгнэж, нийтэд зарлана.  

Бүтээл хүлээн авах:

Сэтгүүлч дараах мэдээллийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны 18.00 цагаас өмнө zulzaya@globeinter.org.mn хаягаар ирүүлнэ. Үүнд: 

·         Сонин:

-       нийтлэгдсэн сонины огноо, дугаар, сканердсан хувь;

-       бүтээлийн эх хувийг вордын файлаар;

-       цахим хуудасны линк (хэрэв цахимаар нийтлэгдсэн бол)

·         Цахим хуудас:

-       нийтлэгдсэн цахим хуудасны огноо, скрийншот;

-       цахим хуудасны линк.

·         Телевиз:

-       эфирээр нэвтрүүлсэн суваг, өдөр, цагийг баталгаажуулсан гэрэл зураг;

-       бүтээлийг  бүрэн эхээр нь www.youtube.com байрлуулсан холбоос.

·          Радио:

-       эфирээр нэвтрүүлсэн суваг, өдөр, цагийг баталгаажуулсан аудио бичлэг;

-       бүтээлийг  бүрэн эхээр нь www.youtube.com байрлуулсан холбоос.

Уралдааны сэдэв, агуулгатай холбоотой нэмэлт мэдээллийг www.sainsurguuli.mn цахим хуудас, асууж тодруулах зүйл байвал zulzaya@globeinter.org.mn, 324627 дугаарын утсаар лавлаж болно.

Глоб Интернэшнл төв                                                                              

Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу – 68/1, Логос оффис төв, 902 тоот

Улаанбаатар – 15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102, Монгол  улс 

Утас: 324627, 324764    

Утас/Факс: 324764 
Цахим шуудан:    

zulzaya@globeinter.org.mn

Цахим хуудас: 

www.globeinter.org.mn,

www.sainsurguuli.mn

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.