Архангай аймгийн АВ телевизийн “Сайн сургуулиас сайхан ирээдүй эхэлнэ” нэвтрүүлэг шилдэг бүтээлээр шалгарлаа

2017-04-21
Хэвлэх

Архангай, Булган, Хөвсгөл аймгийн сэтгүүлчдийн дунд зарласан “Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд Архангай аймгийн АВ телевизийн “Сайн сургуулиас сайхан ирээдүй эхэлнэ” нэвтрүүлэг шалгарлаа. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал АВ телевизийн захирал О.Амарзаяад гардуулав.

Уралдааныг “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн өөрчлөлтийн онолыг хэрэгжүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөхөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд зарласан юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.