“Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага

Толилуулж буй гарын авлагыг зохиогч ноён Луй Табинг өөрийн эх орон Филиппин төдийгүй бусад олон оронд хүйн радиогийн ерөнхий ойлголт, үйл ажиллагааг анхлан санаачлагч юм. Тэрээр хэд хэдэн хүйн радио станцийг үүсгэн байгуулахад оролцож, үйл ажиллагаагаа явуулахад нь сургасан арвин туршлагатай юм.
Хүйн радио байгуулах, үйл ажиллагааг нь хөтлөн явуулах, тоног төхөөрөмж бүрдүүлэх хэд хэдэн боломжит арга зам бий.
“Хүйн радиог ажиллуулах нь” зөвлөмж, гарын авлага дараах 6 бүлэгтэй.
БҮЛЭГ I : ХҮЙН РАДИОГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
БҮЛЭГ II: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ&
БҮЛЭГ III: ХҮЙН РАДИОГИЙН ЗӨВЛӨЛ
БҮЛЭГ IV: ЁС ЗҮЙ БА БАРИМТЛАХ ДҮРЭМ
БҮЛЭГ V: ХҮЙН РАДИО СТАНЦИЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮ
БҮЛЭГ VI: РАДИО НЭВТРҮҮЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Гарын авлагыг бүрэн эхээр нь PDF хувилбараар ЭНД дарж татаж авч болно.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр
БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.