СЭЭБХ-ны сонгуульт албан ажилтан, идэвхтэн гишүүд “Эрхэд суурилсан боловсрол” зуны сургалтанд оролцлоо

2017-06-20
Хэвлэх

СЭЭБХ-ны  сонгуульт албан тушаалтан, идэвхтэн гишүүд 2017 оны 6 дугаар сарын 12-16-ны өдөр Монголика амралтын газар зохион байгуулсан  “Эрхэд суурилсан боловсрол” зуны сургалтанд  оролцлоо.

“Эрхэд суурилсан боловсрол” зуны сургалтыг “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл гишүүн байгууллагууд, түншлэгч, хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүддээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. 2017 оны зуны сургалтын хөтөлбөрийг шинээр байгуулагдсан СЭЭБХ-ны сонгуульт албан ажилтнууд, идэвхтэн гишүүдэд зориулан өөрчлөн хийснээрээ онцлог байлаа.

Зуны сургалтанд Архангай аймгийн IV сургууль, Өлзийт сумын сургууль, Булган аймгийн 1-р сургууль, Бугат, Орхон сумын сургууль, Хөвсгөл аймгийн “Гурван-Эрдэнэ” сургууль, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул сумын сургуулийн эцэг эх, багшийн холбооны (СЭЭБХ) 16 сонгуульт албан ажилтан, идэвхтэн гишүүн оролцлоо. 

Сургалтаар үеэр хүүхэд гэж хэн бэ, хүүхдийн дуу хоолой, хүүхдийн дээд ашиг сонирхол, төрийн үүрэг,  хүүхдийн эрхийн стандарт,  сурч боловсрох эрх, түүний мөн чанар, казах, тува, ЛГБТ хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх зэрэг суурь ойлголтуудаас суралцлаа.

Түүнчлэн шинээр байгуулагдсан  9 СЭЭБХ үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, харилцан туршлагаа солилцсон юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.