Сургуулийн төсвийн гүйцэтгэлийн тухай мэдээлэл эцэг, эхчүүдэд хүрэхгүй байна

2015-10-20
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн суурь судалгааны мэдээлэл цуглуулах зорилгоор 2015 оны 9-р сарын 20-ноос 10-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зорилтод найман аймаг, 20 сумын 28 сургуульд очиж ажиллав.

Суурь судалгаанд санамсаргүй түүврийн аргаар нийт 1179 хүн хамрагдсанаас 28 нь сургуулийн захирал, 129 нь багш, 511 нь сурагч, 511 нь эцэг эх байв.

Судалгааны анкет нь сургуулийн засаглалын орчин, сэтгэл зүйн орчин, материаллаг орчин гэсэн гурван бүлгээс бүрдэх бөгөөд захирал, багш, эцэг эх, сурагч бүрт зориулан дөрвөн өөр анкет боловсруулсан юм.

Сургуулийн засаглалын орчныг үнэлэх гол үзүүлэлт нь мэдээллийн ил тод байдал, хүртээмжийн асуудал юм. Судалгаанд хамрагдсан захирлууд сургуультай холбоотой мэдээллүүдээ ил тод болгосон гэсэн бол эцэг эх, сурагчдын мэдээлэл авсан байдлыг багш нартай харьцуулахад 2-3 дахин бага байгаа нь мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэж чадахгүй байгааг илтгэнэ.

Суурь судалгааны сургуулийн засаглалын орчны дүнгээс танилцана уу.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.