Боловсролын салбарт эцэг эх, иргэний нийгэм, төрийн хамтын бүтээлч ажиллагаа чухал байна

2015-12-14
Хэвлэх

Глоб Интернэшнл төв, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран "Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал" семинарыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эх, багш нар бүгд боловсролын чанартай үйлчилгээний төлөөх хүчин чармайлтаа нэгтгэх нь чухал юм. Иймд боловсролын салбарын ил тод байдал, хариуцан тайлагнах үйл явцыг дэмжих, бүтээлч хамтын оролцоог хангах талаар зөвшилцөж нэгдмэл ойлголтод хүрэх, хамтын ойлголцлыг бий болгох нь энэхүү семинарын зорилго юм.

Тус семинарт “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” төслийн зорилтот Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нар, 10 сургуулийн захирал, БСШУЯ, СЯ, АТГ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Гарааны семинарыг нээн БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар үг хэлэв.

Нийгмийн хариуцлагын арга хэрэгслүүд болох "Сайн сургуулийг дэмжих аргачлал", "Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг итгэлцэлд суурилан нягтлахуй" аргачлал болон Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлалыг семинарын үеэр танилцууллаа.

"Аливаа асуудлыг хамтран ажиллах, хамтран зөвлөлдөх, хамтран зөвшилцөх нь төслийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх болно" гэж Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал онцгойлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНД дарж уншина уу.


Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.