Аймгуудын БСГ, ЕБС-уудтай Хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо

2015-12-14
Хэвлэх

Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” семинарын үеэр Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын БСГ, ЕБС-уудтай ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ солилцлоо.

Санамж бичигт Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн БСГ-ын дарга нар, аймаг, сумын 10 ЕБС-ийн захирлууд гарын үсэг зурлаа.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.