Иргэн Таны төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг хуулиар баталгаажуулсан

2016-03-15
Хэвлэх

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль УИХ-ын чуулганы 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдаж 12 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн.  

6 бүлэг, 25 зүйл бүхий энэ хуулиар

• Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байлгах үүрэг ногдуулж
• Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан юм.

ТА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХТЭЙ

Асуулт: Та төрийн байгууллагаас ямар мэдээлэл авах эрхтэй вэ?

Хариулт:  Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагуудаас дараах мэдээллийг авах эрхтэй. Үүнд:

- Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл
- Тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл
- Тухай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл

Асуулт: Би төрийн байгууллагаас мэдээлэл авах тухай хүсэлтээ яаж гаргах вэ?

Хариулт: Иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргахдаа:
                  - эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр,
                  - оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар,
                  - иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байна.

Харин хуулийн этгээд:
                 - нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг,
                 - улсын бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн  гарын үсэг

Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа албан тушаалтан иргэнд энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно (11.2).

Асуулт: Төрийн байгууллагаас мэдээлэл авахдаа ямар эрхтэй вэ? 

Хариулт: Хуулийн 12.1 зүйлд төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүсэж буй иргэн, хуулийн этгээд дараах эрхтэй.
                     -  Эрх тэгш байх
                     -  Мэдээлэл авах хэлбэрээ сонгох
                     -  Мэдээлэл авах шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх
                     -  Нэмэлт  лавлагаа авах
                     -  Агуулгын талаар амаар тайлбарлуулах
                     -  Албан ёсны эх сурвалжийг мэдэх
                     -  Мэдээлэл авах эрх зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах
                     -  Хуульд заасан бусад эрх

Асуулт: Би тухайн мэдээллийг авах үндэслэл, шалтгаанаа заавал тайлбарлах ёстой юv?

Хариулт: Үгүй, тайлбарлах албагүй. Харин хуулийн 12.2 зүйлд зааснаар 
                  - хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;
                  - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
                   - Aвах мэдээллээ бодитой тодорхойлсон байх үүрэг хүлээнэ.

Асуулт: Миний хүсэлтийг буцаах уу? Төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг ямар тохиолдолд буцаах вэ? 

Хариулт:  Дараах 2 тохиолдолд буцааж болно.

- 11.3-д заасан шаардлага буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй бол

- Хүссэн мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй, хүсэлтийг өөр байгууллагад шилжүүлэх боломжгүй бол хүсэлтийг буцаана.

Асуулт: Би тухайн мэдээллийг авахдаа төлбөр төлөх үү?

Хариулт: Үйлчилгээний хөлс төлнө (16.1). Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй бөгөөд хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй. Засгийн газраас баталсан үйлчилгээний хөлс тооцох аргачлал, үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг үндэслэн  тухайн байгууллагын удирдлага үйлчилгээний хөлсний хэмжээг тогтооно.

Асуулт: Би хүссэн мэдээллээ яаж  авах вэ?

Хариулт: Та мэдээлэл авах хэлбэрээ сонгох эрхтэй. Хүссэн мэдээллээ амаар, бичгээр, цахим хэлбэрээр авч болно. Мөн мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.

Асуулт: Миний хүсэлтэнд ямар хугацаанд хариу өгөх вэ?

Хариулт: Хэрэв хариуг шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө. Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 7 өдрийн дотор өгнө. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг нэг удаа 7 хоногоор  сунгаж болно.

Асуулт: Миний хүсэлтэнд хариу өгөхгүй байгаа албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хариулт: Таны мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны талаар Та
                 - Дээд шатны байгууллага
                 - Албан тушаалтан
                 - Хүний эрхийн комисс
                 - Шүүхэд  гомдол гаргаж болно.

Мэдээлэл өгөөгүй төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөн, мөн  хууль бусаар мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, устгах болон иргэний мэдээлэл авах эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох байсан нөхцөлд албан хаагчийг эрх бүхий этгээд төрийн албанаас хална.

Харин шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагуудад ямар мэдээллийг нээлттэй байлгах үүрэг ногдуулсан бэ?

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.