Нээлттэй мэдээлэл буюу нээлттэй өгөгдөл

2016-06-28
Хэвлэх

“Хэн ч чөлөөтэй ашиглаж, үндсэн зорилгоос өөрөөр хэрэглэж, цааш нь түгээж болдог, сэдэвчилсэн, ихэвчлэн зохиогчийн нэрийг заавал дурдах, ижил нөхцөлөөр түгээх лицензтэй өгөгдөл”-ийг нээлттэй мэдээлэл гэнэ.

Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал чухал үүрэгтэй.

2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулиар төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байлгах үүрэг ногдуулж, Иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан.



Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.